ХОЛЛИВУДАД КИНО КОМПАНИ БАЙГУУЛСАН МОНГОЛ ОХИН

2015 оны 11 сарын 03

Түүнийг Л.Нямжаргал гэдэг. Арван настай байхдаа аав, ээж хоёроо даган АНУ-ыг зорьсон тэрбээр багаасаа кино болон телевизийн урлагт дурлан, ирээдүйн мэргэжлээ сонгосон гэдэг. “Колумбиа коллеж Холливуд”-ыг дүүргэсэн тэрбээр одоо “Сони пикчерс”-т ажиллаж байгаа.

Оюутан байхдаа 30 орчим богино хэмжээний кино хийж байсан бөгөөд тэр дундаас зураачаар нь ажилласан хоёр ч кино нь Каннын наадамд сонгогдож байсан юм билээ.

23-хан настай ч бидний дэлгэцнээс л хардаг ододтой хамтран ажиллаж, тэднийг олонд таниулсан алдартай найруулагч, продюсерийн багийн гишүүн болоод амжсан түүнийг өнгөрсөн сард нутагтаа ирэхэд нь уулзаж ярилцсан юм.

-Оюутан байхдаа алдарт “Paramount Pictures”-т дадлага хийж байсан гэж сонссон. Танай сургуулийн оюутан бүрт ийм боломж тохиодоггүй байх. Яаж сонгогдсон бэ?

-Их азтай тохиол байсан гэж бодож байна. Ийм том студид дадлага хийхийн тулд шалгалт өгдөг. Хоёрдугаар дамжааны оюутан байхдаа шалгалт өгч тэнцээд, грант авч жил гаруй тэнд ажилласан.

“Paramount pictures” компанийн K.G.B films студийн найруулагч Россер Гүүдийн удирдлагад дадлага хийсэн. Олон төрлийн багт орж ажиллаж, туршлага судалсан. Зураачийн багт ч ажилласан. 2013 оноос хойш урт хэмжээний кино багт нь мөн ажиллаж үзсэн.

-Арван настай байхдаа АНУ-д очжээ. Монголын болон АНУ-ын сургалтын систем, арга барил хэр ялгаатай санагддаг вэ. Магадгүй Монголд суралцсан найзуудтайгаа харьцуулж, давуу болон сул талыг нь дүгнэх боломжтой байх.

-Жаахан байхдаа явсан болохоор надад тийм ч олон найз байхгүй. Ээж маань ногоон карт хожиж, бид гэр бүлээрээ АНУ явсан юм. Ахлах сургуульд байхаасаа л кино урлаг, театр, телевизийн салбарыг сонирхож, сургууль дээрээ сонирхлоороо тайзны шоу найруулж ч байсан.

Гэхдээ телевизийн сэтгүүлч болох сонирхол давамгай байсан л даа. Багш нар суралцагчидтай дотно харилцаж, тэдний хүсэл сонирхлыг сонсож, чиглүүлж өгдөг. Коллежид сурч байхад ч гэсэн лекц уншиж, ингэдэг тэгдэг гэж ярихаас илүүтэй зохиол өгөөд, камер бариулаад л гаргана.

Дүрээ сонгохоос эхлээд л яг л киноны уран бүтээлчид шиг талбарт нь ажиллах шаардлагатай болдог.

-Найруулагч, продюсер мэргэжил эзэмшсэн юм байна. Ер нь энэ хоёр мэргэжлийн аль нь чамд илүү таалагдаж байна вэ?

-Ямар ч тохиолдолд олон талын туршлага хуримтлуулах ёстой болохоор шат ахин урагшилж л байна. Хамгийн сүүлд “Сони пикчерс”-ийн телевизийн цуврал нэвтрүүлгийн координатор маягаар ажилласан. Цаашдаа сайн продюсер болно.

-Найруулагч нар туршлагатай байх ёстой болохоор магадгүй нас ахиж байж хийх ёстой ажил уу?

-Амьдралын туршлагатай, алсын хараатай байж кино найруулах болов уу. 20 гаруйхан настай охины хараа арай л балчирдана. Уран бүтээл үзэгчдийн зүрхэнд хүрэх учиртай. Тийм болохоор туршлага чухал.

-Ямар ямар сэдэвтэй богино хэмжээний кино хийж байсан бэ?

-Янз бүр дээ. Зомбитой аймшгийн болон инээдмийн кино хийж байлаа. Зураачаар нь ажилласан хоёр богино хэмжээний кино Каннын наадамд сонгогдож байсан.

Манай сургуулийн хувьд оюутных нь бүтээл Каннын кино наадамд сонгогдсон анхны тохиолдол байсан. Эдгээр киног манай нэг мексик найз найруулсан юм.

-Монголд амрах гэж ирэв үү, эсвэл кино уран бүтээлд хамтран ажиллав уу?

-Би Америкт энэ оны эхээр “Монгус пикчерс” гэдэг компанийг хамтран ажилладаг продюсер Патрик Инграмтай хамтран байгуулсан.

Хэтдээ Монголын уран бүтээлчидтэйгээ хамтран ажиллах хүсэл, зорилготой учраас Mongolia, USA гэдэг продакшны шинэ уран бүтээл “Атганд үлдсэн эрдэнэ” уран сайхны киноны гадаад харилцааны менежерээр ажиллалаа.

-Монголын болон АНУ-ын кино студи, багийнхны ажил үүргийн хуваарь ялгаатай санагдсан уу?

-Ялгаатай. АНУ-д тухайн хүн ногдсон ажлаа л хийдэг бол энд нэг хүн арван хүний ажил хийж байх жишээтэй.

-Манайхан дэлхийд өрсөлдөх бүтээл хийж чаддаг гэж боддог уу?

-Монголчуудад дутуу зүйл үгүй. Мэдлэгээ дээшлүүлж, олон улсад ашиглаж байгаа стандартыг мэддэг болчиход л хангалттай.

Мэдээж Монголын болон Америкийн киноны зах зээл өөр. 300 сая хүнтэй болохоор зарим кино 1-2 жил хүлээлгэж байж дэлгэцээр гарч байхад энд 1-2 сарын дотор л кино хийх хэрэгтэй болдог. Монголын уран бүтээлчид авьяастай.

-Ашиглаж байгаа техник, тоног төхөөрөмж нь ялгаатай байх.

-Тоног төхөөрөмж өөр. АНУ-д ашигладаг зохиол бичиж, монтаж хийдэг программ, камер, гэрэл ч ялгаатай. Тэдгээрийг энд авчраад ашиглачихаж болох учраас ямар ч асуудалгүй дээ.

-Зураглаач Д.Ангараг танай компанийн гэрээгээр АНУ-д ажиллахаар явсан гэл үү?

-Ангараг ах бид хоёр азтай тохиолдлоор танилцаж, хойшид хамтран ажиллаж, бие биедээ туслахаар болсон юм. Тэгээд би өөрийнхөө байгуулсан компанийн нэр дээр Д.Ангараг ахыг гурван жилийн хугацаатай АНУ-д чөлөөт уран бүтээлчээр ажиллах боломжтой болгосон.

Тэнд очоод зөвхөн манай компанид ажиллана гэсэн үг биш. АНУ-ын киноны уран бүтээлчидтэй нээлттэй хамтран ажиллах боломж нь бүрдсэн байгаа. Анх удаа ийнхүү монгол уран бүтээлчээ мэргэжлийнхээ дагуу АНУ-д ажиллах боломж нээж өглөө.

Цаашдаа ч олон уран бүтээлчид ийм зам нээлттэй байгаа. Гэхдээ бичиг баримт бүрдүүлэх мэдээж ярвигтай л даа.

Би ч бас цаашид Монголын уран бүтээлчидтэйгээ хамт АНУ-д кино хийх хүсэлтэй болохоор энэ мөрөөдөл маань биелэхэд ойрхон байгаа гэж итгэдэг. Холливудын дээд түвшинд хүрэхсэн гэсэн мөрөөдөл ч байна. Сайн продюсер болж баг бүрдүүлмээр байна. Кино урлаг бол хамтын бүтээл шүү дээ.

-Холливудад хэр олон кино студи үйл ажиллагаа явуулдаг вэ?

-8000-9000 байгаа байх.

-Кино урлагт продюсерийн үүрэг оролцоо хэр чухал вэ. Монголчууд заримдаа ивээн тэтгэгчийг продюсертэй андуурах гээд байдаг л даа.

-Зохиолч, найруулагч сайн байх хэрэгтэй. Гэхдээ кино багийг бүхлээр нь ажиллуулах хамгийн чухал хүн нь продюсер юм. Энэ хэрээрээ ажил нь хариуцлагатай. Бүх уран бүтээлчийн хооронд гүүр болж ажиллана. Кинонд зөвхөн продюсер ажиллахгүй, түүний дор продюсерийн баг ажилладаг.


-Өмнө нь хамгийн сүүлд хэзээ нутагтаа ирсэн бэ?

-Таван жилийн өмнө ирсэн.

-Монгол орныг төлөөлөх хамгийн сайхан зүйл нь юу юм бол?

-Монголын түүх, соёл, ёс заншил гайхамшигтай. Хотоос жаахан гарахад л эрүүл цэнгэг агаартай, хөдөө нутагтаа оччихно. Бас хүн ард нь элэгсэг, гэр бүлсэг. Америкт ч бас биднийг монголчууд гэхээр хүмүүс их сонирхож хүлээж авдаг шүү.

-Гэр бүлээрээ АНУ-д амьдардаг гэсэн. Аав, ээж, дүү нь юу хийдэг вэ?

-Аав маань усны инженер, ээж маань худалдааны менежер мэргэжилтэй. Тэнд очоод янз бүрийн л ажил хийж байсан. Харин удахгүй аав, ээж хоёр маань авга ахтай нийлээд сүши ресторан нээх гэж байгаа. Дүү маань бизнесийн удирдлагын чиглэлээр суралцдаг.

Хойшид манай гэр бүлийн бизнесийг өргөжүүлэхэд чухал хүн. Манай авга ах бас тэнд амьдардаг. Олон жил сүши хийж байсан туршлагатай учраас ийм ресторан нээх гэж байгаа юм. Их л хэцүү бэрхийг туулж байж аав, ээж хоёр минь энэ зэрэгт хүрсэн дээ.

Ж.СОЛОНГО

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.179.31.7 Saihan saihan.Tom amjilt hvsie.bi ch bas uran bvteelch hvn.
103.26.195.29 amjilt hvsie
103.26.195.29 amjilt hvsie
103.242.46.167 Uneheer mundag yum aa. Amjnlt
202.29.106.251 Amjilt husie, mongoliin kino urlagt uuriin huvi nemree oruulaarai
27.123.214.115 amjilt
122.201.22.20 Ulam ih amjilt husen erooe!
115.23.90.189 Estoi ih uram awlaa tsaashdin ajildni undurus undur amjilt hvseye mongolin min baharhal
108.76.234.240 Юуны өмнө надтай ярилцлага хийж, миний хүсэл зорилго, хийж эхлэх байгаа ажлыг минь нийтэлж өгсөн Ж. Солонгоо эгчдээ баярлаллаа. Уншаад, урам зориг өгсөн бүх хүмүүст баярлаллаа.
108.76.234.240 Таны хариулт ...ам жилт хүсэе
  • 2018 оны 06 сарын 07
108.76.234.240 Estoi mundag bn eh orni nerig delhid dursgaraiТаны хариулт ...
  • 2016 оны 01 сарын 04
108.76.234.240 Amjilt hvsie eostoi mundag ajilsag ohin bnТаны хариулт ...
  • 2015 оны 12 сарын 02
108.76.234.240 Amjilt hvsie eostoi mundag ajilsag ohin bnТаны хариулт ...
  • 2015 оны 12 сарын 02
108.76.234.240 Таны хариулт ... Мундаг сайн охин байна амжилт хүсьёэ
  • 2015 оны 11 сарын 18
108.76.234.240 az jargal husie baharhaj baina
  • 2015 оны 11 сарын 13
108.76.234.240 az jargal husie baharhaj baina
  • 2015 оны 11 сарын 13
108.76.234.240 amjilt husii
  • 2015 оны 11 сарын 13
112.72.11.101 Мундагчууд Монголчууд гэдэг тодорхой.
202.9.42.95 Mongol ohindoo bayarlalaa,amjilt husie.
112.72.11.101 Yamr mundg ym bee amjilt2
27.123.214.120 Мундаг сайхан охин байна аа..
122.201.24.157 duudee tomoos tom amjilt
107.134.176.134 Mundag ohintoi uulzaj bolohuu ajliin amjilt hvsii vneheer mundag bna
103.229.121.8 amjilt husei
202.9.40.93 Huurhiimaa
202.70.46.215 Mundag ymaa amjilt
27.123.214.121 Ymar mundag ym be amjilt hvsey...
202.179.20.228 ene okhintoi yaj holbogdoh ve tuslaach hu
202.179.20.183 Amjilt
43.242.242.63 mundag yum aa amjilt...
59.153.113.236 Mongoliin nerig bur deeshee ondort orgooroi vneheer awyaslg ym ajlin ondor amjiltig husen erooe
122.201.21.83 Yamar mundag ohin be amjilt husie bas aav eej ni zorisondoo hureh boltuguai za tegeed manaaihan yum hiivel uneheer uhaan bgaa hsu uuniigee l gargarai amjilt3
103.229.123.187 Үнэхээр бахархаж байна.Амжилт хүсье.
103.229.123.187 Үнэхээр бахархаж байна.Амжилт хүсье.
103.229.123.187 Үнэхээр бахархаж байна.Амжилт хүсье.
103.229.123.187 Үнэхээр бахархаж байна.Амжилт хүсье.
103.229.123.187 Үнэхээр бахархаж байна.Амжилт хүсье.
103.229.123.187 Үнэхээр бахархаж байна.Амжилт хүсье.
103.229.123.187 Үнэхээр бахархаж байна.Амжилт хүсье.
103.229.123.187 Үнэхээр бахархаж байна.Амжилт хүсье.
103.229.123.187 Үнэхээр бахархаж байна.Амжилт хүсье.
103.229.123.187 Үнэхээр бахархаж байна.Амжилт хүсье.
103.229.121.247 Mini mongol gesen setgeltei avyaslag ohin chamd ajliin amjilt husie
103.57.94.197
175.193.251.181 Amjilt sain kino hiij mongoloo delhii niited taniulaarai gej hvsie
194.230.155.237 Mundag ohin bna amjilt husii
46.229.123.1 Amjiltiin deediig husii
59.153.114.149 Iim huurhun ohini ireedui n ulam gerel gegeetei baih n damjiggui. Taai ger buld hamgiin sain saihnig husye!
59.153.87.33 hedheen jiliin daraa ene huntei hamtarch hollywoodiin kinond toglonooo
91.141.1.114 uneheer saihan yarilzlaga baina! uragshaa bas amjilt husej! saihan buteeluud tuuriwaarai!
112.171.134.220 Ymar mundag aaw eejtei ymbe iim shn aaw eejiin hair humuujiliin mash saihan awch ywj bgaad niit mongolchuudiihaa omnoos denduu ih amjilt eruul enhiig husej bna tanai ger buliig sain saihan buhen iweej urlgiin ynjinlham burhan iweej baig ooshoo iluu ood awiraarai chi chadna bas eruul bgaarai gol ni chamd bayrllaa
122.201.31.233 Ontsgoi sain ohin bna daa.Bayar hurgie
61.77.229.151 Mundag bn.gadaadad sain ajilj amidarch bgaa zondool hvmvvs bga bh.ene ohinoos vlger durial awch eh orniihoo sain saihnii toloo ihiig hiigeesei
103.10.22.174 Gaihaltai, Uneheer gaihaltai
182.160.41.135 Үнэхээр сайн байна.Надад комик номонд зориулсан зохиол байдаг. Манайд даанч дундаас дээш насныхны комик ашиг гарахгүй гээд тоодоггүй. Хэрэв энэ охинтой холбогдож чадвал, уншуулмаар байна.Америкт амьдардаг Монгол хүүгийн тухай...
182.160.41.135 АМЖИЛТ ХҮСЭЕ. БАРТААТАЙ БӨГӨӨД БАХАРХУУШТАЙ УРЛАГЙЙН ОРГИЛ ӨӨД ЭРГЭЖ БУЦАЛГҮЙ ЗҮТГЭЭРЭЙ.Таны хариулт ...
  • 2015 оны 11 сарын 05
182.160.41.135 АМЖИЛТ ХҮСЭЕ. БАРТААТАЙ БӨГӨӨД БАХАРХУУШТАЙ УРЛАГЙЙН ОРГИЛ ӨӨД ЭРГЭЖ БУЦАЛГҮЙ ЗҮТГЭЭРЭЙ.Таны хариулт ...
  • 2015 оны 11 сарын 05
182.160.41.135 АМЖИЛТ ХҮСЭЕ. БАРТААТАЙ БӨГӨӨД БАХАРХУУШТАЙ УРЛАГЙЙН ОРГИЛ ӨӨД ЭРГЭЖ БУЦАЛГҮЙ ЗҮТГЭЭРЭЙ.Таны хариулт ...
  • 2015 оны 11 сарын 05
182.160.41.135 Таны хариулт ...ajilt
  • 2015 оны 11 сарын 04
182.160.41.135 Таны хариулт ...amjilt
  • 2015 оны 11 сарын 04
182.160.41.135 amjilt moroodlinho toloo hichegeerei
  • 2015 оны 11 сарын 04
103.229.122.175 Sain bnshvv
112.72.146.50 mundag ym aa
202.70.46.218 estoi mundag ohin bn. Holliwood Mongol 2g holboj ogj bga ih buyantai ajil ehluulj bgad chin baharhaj bn.
103.26.195.62 Бидэнд хэрэгтэй үйл хэргийг эхлүүлжээ . Энэ эрчээ бүү алдаарай . маш их баяртай байна.
59.153.115.253 amjilt baharhaj bna
103.229.120.204 Yamar mundag ohinbe..bayar hurgie uran buteeliin bogts duuren amjilt husie...eleg negtnee demjij ngani baharhal badraaj bna..
211.36.144.210 Bayr hurgiiye estoi daichin mundag ohin bnaa....chamd ih ireedui bii shuu ...shudraga daichin mongol ulsiinhaa neriig ondort ergej yvaarai ...mash tom amjiltiig husiiye
5.47.146.237 Mundag mongoliinhoo tuluu iluu ihiig hiigeerei amjilt
59.153.114.88 ЗӨВ ШҮҮ
103.9.91.169 Ямар мундаг юм бэ.
202.9.41.244 mundag bainaa. ene ohinii facebook ch yumuu instagram ni yu yum bol setguulchee
202.9.41.244 Uhaantai, sergelen ohin bna. Amjilt.
  • 2015 оны 11 сарын 11
202.9.41.244 nimi lkhagva-fb
  • 2015 оны 11 сарын 04
202.126.89.210 mundag ymaa amjilt
2.240.193.88 Amjilt husiye. Bidnii ireedui iluu gerleltei baig. Uragshaa..
27.123.214.117 Sain baina duugiinkhee yariltslagiin ynshaad mash ikh setgel khudulluu. Khusel muruudliinkhuu orgil ruu uragshaa.
103.23.51.4 amjilt
122.201.24.77 Yamar mundag yumbeeeeee
49.0.187.38 good
49.0.187.38 az amjilt husie
49.0.187.38 amjilt
202.9.43.82 Аз боломж гэхээс илүү маш их хөдөлмөрийн үр дүнд ийм сайн яваа байх аа. Мундаг юм аа амжилт!
103.9.90.228 sain bna, ulam ih amjilt husye, mongol hun haana ch, yund ch terguuleh chadvartai shu
50.153.152.210 Жинхэнэ шинэ үеийн Монголын нүүр царай болох охин байна. Маш их хөдөлмөрч гэж сонсож байсан юм байна. Ирээдүйд их алдрын замдаа энэ эрчээрээ яваарай. Энэ тэнд элий балай юмны дор хэрүүл хийгээд коммент бичээд сууж байдаг хогийн савнууд энд харин алга. Сэтгэгдэл бичих сайхан байна.
182.160.34.251 good
182.160.34.251 good nice to read
203.194.114.19 Amjilt :)
203.194.114.19 Таны хариулт ...tani g ynjinlkham burhan ibeeg amjilt
  • 2016 оны 01 сарын 29
203.194.114.19 Таны хариулт ...ene mongoliin maani mundag ohintoi uulzaj bolohuu uulzmaar bn yunii omno amidrald ni ervvl enh az jargal ajliin ondor amjilt hvsii uulzmaar l bn
  • 2015 оны 11 сарын 05
203.194.114.19 Таны хариулт ...амжилт хүсье
  • 2015 оны 11 сарын 04
203.194.114.19 Таны хариулт ...amjilt
  • 2015 оны 11 сарын 04
203.194.114.19 Таны хариулт ...amjilt husii
  • 2015 оны 11 сарын 04
203.194.114.19 yamar mundag ym bee
  • 2015 оны 11 сарын 04
203.194.114.19 amjilt xusie chamd ...
  • 2015 оны 11 сарын 04
203.194.114.19 Avyaslag caihan ohin chamd ajliin amjilt husie
  • 2015 оны 11 сарын 04
203.194.114.19 Mundag oxind ulam ix amjilt xvseie!
  • 2015 оны 11 сарын 04
203.194.114.19 Таны хариулт ...Урагшаа
  • 2015 оны 11 сарын 04
203.194.114.19 сайн охин амжилт хүсьeаны хариулт ...
  • 2015 оны 11 сарын 04
203.194.114.19 Таны хариулт ...Anaigin du xuxed baixin l mundag bsn.ene erchere bgarai.dude amjilt xusie.
  • 2015 оны 11 сарын 03
203.194.114.19 Таны хариулт ...Anaigin du xuxed baixin l mundag bsn.ene erchere bgarai.dude amjilt xusie.
  • 2015 оны 11 сарын 03
203.194.114.19 Anaigin du ugasa l xuxed baixin mundag bsn.ene erchere bgarai.dude amjilt xusie.
  • 2015 оны 11 сарын 03
203.194.114.19 Anaigin du ugasa l xuxed baixin mundag bsn.ene erchere bgarai.dude amjilt xusie.
  • 2015 оны 11 сарын 03
203.194.114.19 Anaigin du ugasa l xuxed baixin mundag bsn.ene erchere bgarai.dude amjilt xusie.
  • 2015 оны 11 сарын 03
203.194.114.19 Таны хариулт ...Nyamjargal maani ugiin xudulmurch daichin bi bagaas ni medne
  • 2015 оны 11 сарын 03
203.194.114.19 Сайн байна амжилт хүсий
  • 2015 оны 11 сарын 03
203.194.114.19 Uneheer gaihaltai yumaa. Hiij bgaa bvteel ajillaj bgaa talbart ni aldriin orgil amidraliin hamgiin sain saihan bvhniig husen yrooyo
  • 2015 оны 11 сарын 03
203.194.114.19 Таны хариулт ...amjilt
  • 2015 оны 11 сарын 03
203.194.114.19 Таны хариулт ...sn bn
  • 2015 оны 11 сарын 03
203.194.114.19 Таны хариулт ...shan bnashv mongolchuud haana ch bsan sn shan ywah jamtai hvmvvs shv
  • 2015 оны 11 сарын 03
203.194.114.19 Таны хариулт ...demjij bn
  • 2015 оны 11 сарын 03
203.194.114.19 Amjilt hvsie...
  • 2015 оны 11 сарын 03
203.194.114.19 Таны хариулт ..my dvv mundag shvv dvvgeeree egchn mash ih baharhaj bn dvvdee tsaashdiin ajildn amjilt husej bn .
  • 2015 оны 11 сарын 03
203.194.114.19 Yamar mundag yum ve, bayar hurgej amjilt husie
  • 2015 оны 11 сарын 03
203.194.114.19 Таны хариулт ...baharhaj baina amjilt husey
  • 2015 оны 11 сарын 03
203.194.114.19 Амжилт
  • 2015 оны 11 сарын 03
203.194.114.19 amjiltТаны хариулт ...
  • 2015 оны 11 сарын 03
203.194.114.19 amjilt
  • 2015 оны 11 сарын 03
203.194.114.19 Таны хариулт ...amjilt husey mundag bn
  • 2015 оны 11 сарын 03
203.194.114.19 Таны хариулт ...amjilt husie, haltar noin d tsagaa urelgui ireduigee gereltuj bgaa n talarhaltai bn
  • 2015 оны 11 сарын 03
203.194.114.19 Таны хариулт ...amjilt husie
  • 2015 оны 11 сарын 03
203.194.114.19 амжилт хүсье.
  • 2015 оны 11 сарын 03
203.194.114.19 :))
  • 2015 оны 11 сарын 03