Мэргэшсэн сэтгэлзүйчид зөвлөгөө өгнө

2015 оны 10 сарын 20

Монголын залуучуудын холбооны Гэр бүлийн байнгын хороо, “Шинэ эхлэл” сэтгэл зүй хүний хөгжлийн төв, Гэр бүл анхаарлын төвтэй хамтран Мэргэшсэн сэтгэл зүйчдийн семинарыг энэ сарын 23-24-нд зохион байгуулах болжээ. Монгол Улсад гэр бүл, хүүхдийн сэтгэл зүйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага, мэргэжилтэн бэлтгэдэг сургуулиуд болон сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг мэргэжилтнүүд тэр бүр олон улсын стандартад нийцсэн мэдлэг, боловсролыг гадны мэргэшсэн туршлагатай мэргэжилтнээс хямд төсвөөр олох боломжгүй байдаг. Тиймээс хямд төлбөртэй, олон улсын стандартад нийцсэн сертификаттай, чанартай мэдээллийг энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага болон мэргэжилтнүүдэд олгох зорилготой аж. Тус семинарт мэргэжлийн сэтгэл зүйн зөвлөгч нар, сургуулийн нийгмийн ажилтнууд, дүүргүүдийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төв, сэтгэл зүй, нийгмийн ажлын багш, оюутнууд оролцох юм байна.     

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД