Хятадын газрын ховор элемент үйлдвэрлэгчдийг зэмлэв

2015 оны 10 сарын 18

Австралийн "Lynas” болон урд хөршийн “China Northern Rare Earth” компанийнхан зэмлэж буй талаар mining.com цахим хуудас дамжуулав. “Lynas” компанийнхан мэдэгдэлдээ “Хууль бусаар үйл ажиллагаа явуулж буй уурхайнхан Хятадын газрын ховор элементийн бараг тал хувийг үйлдвэрлэж байна. Үүнээс үүдэн Хятадын болон бусад орны үйлдвэрлэгчид ихээхэн сорилттой тулгарч байгаа” гэжээ. Сонирхуулахад, 2010 оны байдлаар дэлхийн нийт газрын ховор элементийн нийлүүлэлтийн 97 орчим хувь нь урд хөршид ногдож байжээ. 2010 оноос хойш газрын ховор элементүүдийн үнэ ихээхэн доошилсон бөгөөд нийт зах зээл нь 17 тэрбум ам.доллараас нэг тэрбум болж буурчээ.