Их Британийн ажилгүйдлийн түвшин долоон жилийнхээ доод түвшинд хүрлээ

2015 оны 10 сарын 18

Их Британийн ажилгүйдлийн түвшин 5.4 хувь болжээ. Энэ нь 2008 оноос хойших хамгийн бага дүн болохыг Үндэсний статистикийн газраас нь мэдээлснийг BBC уламжиллаа. Өнгөрсөн 6-8 дугаар сард тэнд 1.77 сая хүн ажилгүй байсан нь өмнөх улирлаасаа 79.000-аар буурсан үзүүлэлт болсон байна. Мөн 22.7 сая бүтэн цагаар ажил эрхэлж байсан нь өмнөх жилийн мөн үеэс даруй 291.000-аар нэмэгдсэн гэсэн үг аж. Мөн хагас цагаар хөдөлмөр эрхэлж буй иргэдийнх нь тоо 68.000-аар өсөж 8.35 саяд хүрчээ. Гэхдээ тэнд цалингийн өсөлт санхүүгийн хямралын өмнөх түвшинд хүрээгүй байгаа гэнэ. PwC дэх ахлах эдийн засагч Жон Хавксворт “Дэлхийн санхүүгийн байдлаас шалтгаалж Их Британийн эдийн засгийн өсөлт саарахыг үгүйсгэхгүй. Гэхдээ тус улс ажил эрхлэлтийн түвшнээ хадгалж чадах болов уу” хэмээн ярьжээ.