Казахстаны анимэ охин ЯПОНЫГ сонголоо

2015 оны 10 сарын 09

Одоо дэлхийн хамгийн алдартай тамирчин хэн бэ? Месси, Роналду, Леброн Жеймс гэсэн ёс болсон хэдхэн хүнийг л спорт сонирхогчид нэрлэх буй за. Тэгвэл сүүлийн үед спортын сэтгүүлч, гэрэл зурагчид Азийн нэгэн охиныг “мөрдөн мөшгих” их аянд мордоод байгаа гэнэ.

Казахстаны 18 настай волейболчин Сабина Алтынбековагийн уран тоглолт, гуалиг бие, үзэсгэлэнт царайг нь харсан хөгжөөн дэмжигчид алдарт М.Шараповаг ч тоохоо больж байгаа сурагтай. Индонезийн “Surabaya news” цахим сэтгүүлийн гаргасан “2015 оны хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэй тамирчин” жагсаалтыг казах охин тэргүүлсэн нь олны гайхлыг төрүүлжээ.

Гадаадын хэвлэлээр “Азийн үзэсгэлэн” хэмээн нэрлэгдээд байгаа Сабина Алтынбекова гэж хэн бэ? Өнгөрсөн жил Тайваньд болсон Азийн аварга шалгаруулах өсвөрийн волейболчдын тэмцээний үеэр түүнийг анх Хятадын сэтгүүлчид олж харжээ. Азийн орнуудад ихэд алдартай Японы нэгэн анимэ буюу хүүхэлдэйн киноны баатартай тун адилхан охин Казахстаны шигшээ багт тоглож байгаа мэдээ Ази тивээр нүд ирмэх зуур л тархсан юм.

Үзэгчидгүй байсан спортын танхим хоромхон зуур зургийн аппарат, камер барьсан залуучуудаар дүүрсэн гэдэг. Сабинаг харах гэсэн хөгжөөн дэмжигчид цэнгэлдэх хүрээлэнгээс гадна зочид буудлын дэргэд цуглах болсон тул Казахстаны шигшээ баг тэмцээндээ бэлтгэж чадахаа байж, дасгалжуулагч нь энэ бүхэнд Сабинаг буруутгаж байв.


Казахстаны баг долдугаар байр эзэлсэн ч Сабина тэмцээний хамгийн үзэсгэлэнтэй тамирчнаар шалгарсан амжилттай нутаг буцсан. Гэвч шүтэн бишрэгчид нь “анимэ” охиныг зүгээр орхисонгүй. Түүний талаар дуу зохиож, хүүхэлдэйн кино хийн, тоглолтын бичлэгийг нь цацсанаар Сабина интернэтийн од болон хувирлаа.

Гадаадын том компаниуд зар сурталчилгаанд тоглуулах урилга илгээж, нутагтаа ч хэвлэл мэдээллийн онцлох хүн болон тодров. Түүний инстаграмм хуудсыг 270 мянган хүн үзсэн нь Казахстанд хамгийн дээгүүрт тооцогдох амжилт болжээ.

YouTube дэх түүний бичлэгийг хоёр сая хүн үзэж, жиргээг нь 36 мянган хүн даган, Facebook хуудас нь 120 мянган зочинтой болоод байгаа гэнэ. Түүний нэр хүндийг улс эх орны төлөө ашиглаж, “Казахстаны брэнд” болгох санаачилга ч гараад байна.

Тус улсын сэтгүүлч Алексей Банцикин “Эрхэм хүндэт бизнес эрхлэгч, компанийн захирлууд аа, та нарын өмнө Сабина Алтынбекова гэсэн үндэсний брэнд байна. Энэ брэндийг гадаадад сурталчлах шаардлага байхгүй. Түүнийг дэлхий мэднэ. Сабинагийн нэрээр гоо сайхны бараа, эрүүл хооллолтын сүлжээ кафе, спортын хувцас ч гаргаж болно. Та нар яагаад юу ч хийхгүй байна вэ” гэсэн уриалга гаргажээ.

Сабина энэ жил болсон Казахстаны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Нурсултан Назарбаевын сурталчилгаанд оролцсон. Сабинад Н.Назарбаев “Замаасаа хазайж болохгүй шүү. Эрчүүд сайхан бүсгүйг магтах дуртай ч ихэнх нь худлаа ярихдаа гарамгай улсууд. Чи дөнгөж 18 настай байна. Өөртөө итгэлтэй бай, тэгвэл бүх зүйл сайн сайхан болно” гэж зөвлөсөн гэдэг.

Алдар хүндийн талаар тэрбээр ийнхүү ярьж байна. “Үнэнийг хэлэхэд би өөрөө их гайхсан. Шигшээ баг, эх орныхоо төлөө тоглох гэж ирсэн жирийн нэгэн казах охиныг онцолж дэмжээд байсныг ойлгоогүй. Мэдээж, бэлэг дурсгал өгөн, магтаж байхад сайхан байлгүй яах вэ. Хамгийн чухал нь надаар дамжуулан хүмүүс Казахстаны талаар мэддэг болж байгаад баярладаг.

Царай зүс, алдар нэр миний хувьд чухал биш. Миний амьдрал волейбол. Биеэ тоож, оддын өвчин тусахгүй гэдэгтээ итгэлтэй байгаа. Спортоос өөр салбарт өөрийгөө төсөөлдөггүй. Эцэг эх, багш дасгалжуулагч нарын итгэл найдварыг биелүүлэхийн тулд волейболоо илүү сайн тоглохыг хичээнэ”.

Харин Казахстаны шигшээ багийн дасгалжуулагч Нурлан Садыков “Манай казах охин Ази тивийг байлдан дагуулж байгаад баяртай байлгүй яах вэ. Улс эх оронд ч хэрэгтэй. Гэхдээ ганцхан Сабинаг анхаараад бусад тамирчныг тоохгүй байхаар багийн дотоод уур амьсгал муудсан” гэж ярьжээ. Мэдээж, царайлаг нэг нь од болоод ирэхээр атаархах хүн олон.

Харин энэ удаад атаархагчид бараг багаараа нийлж байгаад Сабинаг төрөлх “Алматы” багаас нь хөөж орхижээ. Хөөрхөн охин харьяалагдах баггүй удаан суусангүй. Японы волейболын хоёрдугаар лигийн “GSS Sunbeams” баг түүнтэй гэрээ байгуулсан байна. Дасгалжуулагч Николай Дьяченко “Сабина ганцхан жил тоглоод эх орондоо эргэн ирнэ. Тэр Казахстаны үндэсний шигшээ багт багтахын тулд дадлага хийж байгаа” гэж мэдэгдсэн ч анимэгийн эх орон арлын Япон “анимэ” охиноо амар тавиад явуулчихгүй нь лавтай.

“Амьдрал богинохон. Хүссэн зүйлээ өөрийн хүч чадлаар олж авах хэрэгтэй”. Энэ бол Сабинагийн амьдралын уриа. Бид түүнийг удахгүй спортоос гадна шоу бизнест ч харж магадгүй. MSN-ээс гаргасан “Загвар өмсөгчдөөс дутахгүй ганган тамирчид” жагсаалтад тэрбээр Дэвид Бекхэм, Мария Шарапова, Криштиан Роналду, Новак Жокович, Рафаэль Надаль нартай зэрэгцэн багтжээ.

2014 оны наймдугаар сард Сабина Алтынбекова Казахстаны Улаан загалмай нийгэмлэгийн албан ёсны элч төлөөлөгчөөр сонгогдож, удахгүй Жеки Чан, Хайди Клум, Пирс Броснан нартай цуг Олон улсын улаан загалмай нийгэмлэгийн хүндэт элч болох гэж байна.

М.СУГАР-ЭРДЭНЭ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
59.153.113.76 ЗӨВ ШҮҮ
103.26.195.176 ugasaa hazahuud hurhuun badishdee
122.201.24.175 Лол
202.179.11.202 shaaa
43.242.243.7 Suganii vsss...
37.220.133.161 Erliizuud er ny tsarailag baidag shuu dee. Medeej orosiin tsustai baigaa.
37.220.133.161 Таны хариулт ...ugasaa hazahuuh hurhuun badi shdee
  • 2016 оны 02 сарын 04
37.220.133.161 Таны хариулт ...aweqw1233124124312
  • 2016 оны 01 сарын 31
37.220.133.161 Таны хариулт ...a
  • 2016 оны 01 сарын 31
37.220.133.161 монгол хятадын эрлийзүүд ямар байдаг уу. чам шиг л байдаг байх даа
  • 2016 оны 01 сарын 31
37.220.133.161 монгол хятадын эрлийзүүд ямар байдаг уу. чам шиг л байдаг байх даа
  • 2016 оны 01 сарын 31
37.220.133.161 хятад монголын эрлийзүүд ямар байдаг юм вэ Таны хариулт ...
  • 2016 оны 01 сарын 31
37.220.133.161 Chi chn harin saihan gar uu gu yu uuruu biched uuruu hariulad bh ym. hahahahaha kazakuud ugasa l olon undestnii erliizud shd
  • 2016 оны 01 сарын 31
37.220.133.161 Manaihan ugaasaahuurhun turtsiim doo
  • 2016 оны 01 сарын 30
37.220.133.161 Овог нь Казах байхад юуны чинь эрлийз вэ?
  • 2016 оны 01 сарын 30
37.220.133.161 Овог нь Казах байхад юуны чинь эрлийз вэ?
  • 2016 оны 01 сарын 30
37.220.133.161 Овог нь Казах байхад юуны чинь эрлийз вэ?
  • 2016 оны 01 сарын 30
37.220.133.161 Yun erliz nern hurtel kazak bhd yajij bodsn erliz bish orosuud chni shar bdg bzdee
  • 2016 оны 01 сарын 30
174.16.201.236 Гучин размерийн гуталтай Гуравдугаар ангийн формтой Хүүхдийн ертөнцөөс хувцасладаг Хүүлэгч ангийн тэжээвэр Тайван Батчимэг дэвсгэртэй Таван сантиметр хуйтай Элбэгдоржийг шүүе - Огцортол шүүе - Share ! УИХ өмнө тангараг өргөж байгаад Худлаа яриулья! Элбэгдоржийг шүүе - Impeach Elbedorj Уучлал: Халтар пилипин 2 Халзан америк 1 Өршөөл эрэн өргөдөл өглөө Гучин таван тэрбумийн луйварыг өршөө Гурваны нэгийг өөрт чинь өгөе гэлээ Халтар пилипин 2 Халзан америкийг 1 өршөөх Амархан мөнгөний зарлиг байлаа. Монголоо хамгаалаад тэнэгтэх үү, өөрийгөө баяжуулах боломжоо алдах уу. Монголоо бодох уу, доллараа тоолох уу. Би доллартаа хайртай. Хулгайч луйварчдад өршөөл үзүүлэн Худал ярих их амархан шийдвэр байлаа Өрийгөө бодож хэдэн доллар авч Монголоо доромжлон даапалан хараах Өгсөн хэдэн доллар гарт имрэгдээд Энэ долларт Элбэгхудалч би ямар их Хайртай хамааралтайгаа бодоод сууна Хошгороод байвал баяжаад л байна Эх оронд аюул тулгарлаа! Элбэгдорж: Манай хужааг дэмжээрэй, бид саяхан Хятад банк оруулж ирсэн бөөн хятад эрээн цаас зээллээ, хариуд нь алт, мөнгө, байгaлын баялагаа үнэгүй өгөхөөр боллоо, газар нутгаа худалдахаар боллоо, эхнэр хүүхдээ, үр садаа, ирээдүйгээ хятад банкны зээлэнд хүүлүүлж, мөлжүүлж үүрдийн үүрд боолчлуулхаар боллоо, монгол түмнийг газар нутаггүй, эрх чөлөөгүй, палестин, гүйлагчин цыган шиг, үгээгүй ядуу тэнэмэл, эх оронгүй болгохоор боллоо, харин МАНАН хятад эрээн цаастай болохоор боллоо. Одоо тэр Пүтинээс айлгүй Хятад улсын өмнө сөгдөж, толгойгоо бөхийлгөж, улыг нь долоож, боолын боол, босгоны зарц болж хормойгоо тос за юу гэж урвагч дүлзэн Элбэгдорж аргадан, тулган шаардах үгээ, өнхрүүш шиг, тоть мэт давтан, давтан данжаад аятай инээвхийлэн, баярлан хэлтэл нүүрнийх нь цоохор бараг арилав. Ардчилалын ёроолоос дэвшсэн Атга худлаар зуурсан Санхүүгийн хуйвалдаанаар томорсон Шанага луйвраар бэхэжсэн Эмгэн өвгөн хоёрыг Ягаан цэнхэр тасалбараар хуурсан Орос хүрэн байвгайг Олон удаа молигдсон Хятад шар луунд Тусгаар тогтнолоо худалдсан Монгол түмнийг молигдсон Муу бүхнийг дэлгэрүүлсэн Микрофон барих мэргэжилтэй Молигдож хуурах увдистай Малын эмч прокурортой Мянгуужингийн философтой Ардчилал Ардчилал гэж Ард түмнийг мунхруулсан Авлига Авлига гэж Ардын намаа айлгасан Эцэст нь толгойг нь эргүүлсэн Эрээн хятад цаасаар Эх орныг нь худалдсан Эгдүүтэй хөөрхөн өнхрүүш байна Олон долоон хошгорсон Огт баригдахгүй хулхидсан Долоон сарын нэгнийг санаачилсан Дараан сайхан нил мурьсан Баярцогт хужаагаа хамгаалсан Баттулга эх орончийг дарамталсан Бат Үүлээ баатар болгосон Байгал орчноо будаа болгосон Хятад улсад хайртай Монгол улсад халтай Хятад банкны цаасаар Монгол шороог солих Газрын хуулийг хурдан Хурдан батал гэж шахсан Гайгүй монголыг гадагшлуулж Гамин хятадыг нутагшуулж Онгорхой хууль батлуулж Олон хятад орогнуулж Худал хоосон хошгорсон Хорон санаагаа нуусан Олны толгойг эргүүлсэн Олон түмэнд хараагдсан Олон нийтийн телевизийн Онц сурвалжлагчийг занасан Утас телевиз интернетийг Урд зүгээс хянадаг болгосон Заль нэг заль хоёрын дунд Зон олныг гүйлгэж захирсан Орой болгон худал ярьж Ойр ойрхон хошгорноо Ард монгол чамайг Газар нутагтай чинь хамт Гадаадад хэвлэсэн эрээн цаасаар Гайхалтай хулхидаж худалданаа Ингэж өнхрүүш дуулж хуурдаж Хятад гоймонгоо идэнгээ Чингэсийн судасгүй ч гэлээ Чин гүрний бэлтгэгдсэн Чимээгүй худал инээх Чинээнд нь тултал хуурах Худал ярьж Ардчилал сургаж Хулгай хийж Авлига авж Алтан ургийн удамгуй ч Алиа салбадайн цустай Баатар болохгүй биетэй ч Бяцхан төрсөндөө харамсаж Эцэг эхдээ гомдсон Эх монгол орныг занасан Арван сантимертийн тахтай Алцан майга алхаатай Тарвага зурам гэшгээтэй Таамаг худал яриатай Өндөг шиг бөөрөнхий Өнхрүүш болон төрсөн Одой бяцхан биетэй Онигоо болсон намтартай Намын жагсаалт гэдэг Нарийн залийн ачаар Ард түмний сонгуулийг Ардчилсан хайрцагаар тоолуулж Монголын сонгууль мэтээр Машинаар луйвардан ялж Төрийн ордонд сууж Тэрбум хужаагийн төлөө Үхэн үхтэлээ зүтгэж Үндсэн хууль өөрчилж Үүрдийн ерөнхийлөгч болох Үнэн хятадын өнхрүүш байна Гэж хошгоров Элбэгдоржийг шүүе - Огцортол шүүе - Share ! УИХ өмнө тангараг өргөж байгаад Худлаа яриулья! Арван сантимитер тахтай Алцан майга өнхрүүш Хорин янзаар хошгордог Холион бантан өнхрүүш Хорин мянган хувьсагчтай хөөрцог Баярцогт Хахуулын мөнгөө оффшорддог хүүхэмсэг Баярцогт Өндөр биетэй ухаан богинотой Урвагч сэтгэлтэй худалч яриатай Утсан хүүхэлдэй уймраа яриатай Гадны гар хөл болсон Гамин чандруугий үлдэгдэл болсон Долдой биетэй долигнуур зантай Элбэгдоржоор халхлуулсан эрүүгийн элэмент Сайханбилэг нэртэй муухайбалаг үйлдэлтэй Тоглоомийн засагт тооройн үүрэгтэй Худал ярж хулгай хийж Оффшор дансанд мөнгөө нууж Оффистоо харин гэм хийж Удахгүй яллагдах гэдгээ ойлгодог Урвагч дүлзэн уйлагнан улалзан Гадаад банкны эзэддээ долигнон Гарз хохиролтой тоглоомын гэрээг Хулгайч цариалан хурдан зурдаг Хувь хүрсэндээ баярлсан урвагч
202.179.28.103 манай найз охин л байна шдээ
202.21.113.22 Үнэхээр гоо сайхан бүсгүй. Өөр юу ч гэхэв. Зүгээр л гайхамшигтай. Төрчихсөн төрчихсөн мундаг хүмүүс, сайхан хүмүүс бас байх юм аа энэ дэлхийд.