“МИНИ” МАШИНЫГ ОНИЛООРОЙ

2015 оны 09 сарын 14

Их Британийн далбаа болон “Creat Britain” гэсэн наалттай Mini Cooper машин руу зургийн аппарат, гар утсаа чиглүүлээрэй. Амжиж зургийг нь авч чадвал фэйсбүүктээ оруулснаар есдүгээр сарын 18-нд Үндэсний соёл амралтын хүрээлэнд болох Их Британийн өдөрлөгт оролцож, шагналын эзэн болох гэнэ.

Английн урлаг, соёл, боловсрол, худалдааны салбарыг нийтэд танилцуулж, харилцан мэдээлэл солилцох өдөрлөгт “Вагнер ази”, MSM, “Оюутолгой”, “English school” зэрэг байгууллага оролцох юм билээ.

Энэ арга хэмжээг угтан Монголын мини машин сонирхогчид уржигдар хотын төв зам дагуу Mini cooper машины жагсаал зохион байгуулжээ. Энэ удаа Их Британийн далбаагаар чимсэн арав гаруй Mini Cooper жагсаалд оролцсон байна.

Монголд 50 гаруй мини брэндийн машин байдаг бөгөөд английн нэрийн хуудас болсон энэ машины анхны загварыг 1959 онд танилцуулж байжээ.

Ж.СОЛОНГО

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД