Хосуудын харилцааг унтах байрлалаар нь мэдэж болно

2015 оны 09 сарын 08

Эхнэр, нөхөр болон шинэхэн хосын амьдрал хэр байгаа болон тэд нэг нэгэндээ хэрхэн ханддагийг унтахдаа хэвтдэг байрлалаар нь мэдэж болох гэнэ. Үүнээс гадна ханийнхаа хажууд хэвтэх байдлаар нь тухайн хүний зан байдлыг л танадах боломжтой аж.  

Халбага

Хоёул нэг зүгт харан, нэг нь нөгөөгийнхөө бэлхүүсээр тэвэрч хэвтдэг бол халбага байрлал гэх бөгөөд энэ нь  бие биедээ халамжтайг илэрхийлдэг. Гэхдээ үргэлж ингэж хэвтэх нь бэлгийн дур хүслийг байнга өдөөх учир жаахан түвэгтэй байхыг үгүйсгэхгүй.  

Мөшгөх

 

Хэн нэгнийхээ нурууг харж, зайтай хэвтэх эл байрлалыг хөөх, мөшгөх, агнах гэхчлэн нэрлэдэг аж. Орны хоёр ирмэгт хэвтээд нэгнийгээ барьж авахыг хүсэж буй мэт сэтгэгдэл төрүүлэх байрлалыг хоёр янзаар тайлбарлаж болно. Юуны өмнө зугтаж байгаа нэгнийгээ гүйцэж түрүүлэхийг хүсэх, нөгөөтэйгүүр зугтаж байгаа нь өөрийн орон зайг хадгалахыг хүсэгч гэсэн үг аж. Тэгэхээр тэдний харилцаа нэлээд албархаг, эсвэл хөндий байж магадгүй.

Орооцолдох

   

Нэгнийгээ заавал тэвэрч, эсвэл байнга тэврэлдэн хэвтэх нь үнэхээр түвэгтэй. Гар хөлөө дураараа тавьж болохгүй, бас халууцах зэргээр хөдөлгөөн хоригдох эл байрлалыг сонгодог хос маш цөөхөн байдаг гэнэ. Унтахаар хэвтэхдээ ийм байсан ч удалгүй өөртөө тухтайгаар байрлалаа сольдогийг эс тооцлоо. Хэрэв  та хоёр орооцолдож унтдаг бол маш их хайртайн дээр заяагдсан ховор учралтай хүмүүс аж.

Эрх чөлөөг эрхэмлэгчид

 

Нэгнийхээ харсан зүгт толгойгоо байрлуулж, бие биенээ харахгүй хэвтэх нь тийм ч муу зүйл биш гэнэ. Эрх чөлөөг эрхэмлэгчид тийм ч муугүй харилцаатай байдаг аж.

Эсрэг харах

Нуруугаа, эсвэл өгзөгөө нийлүүлээд хоёр тийш харж унтах нь бас л муугүй харилцааны илрэл юм байна. Сэтгэл судлаачдын баталснаар гэр бүл болсноос хойш  нэг жилийн хугацаанд хосууд ихэвчлэн ингэж унтдаг гэнэ.  

Үнэртэх

Нэгнийхээ хацар, хамарт эсвэл цээж, мөрөнд нь нүүрээ нааж унтдаг бол үнэртэх байрлал гэнэ. Энэ бол гэр бүлийн харилцаа гайхалтай байдаг хосуудын сонголт аж. Шинэхэн хосууд ихэвчлэн ингэж унтдаг ч амьдралын явцад байрлал өөрчлөгдөх нь бий. Урт удаан хугацаанд амьдарсан хосууд ингэж унтдаг бол үргэлж бие биедээ сэтгэл хангалууны илрэл.

Дэгээдэх


 

Нэгнийхээ хөлөн дээр хөлөө тавих, эсвэл хөлөөрөө орооцолдож унтах нь дотно харилцаатайгаас гадна нэлээд сэтгэл хөдлөлтэйн шинж юм байна. Тэд бие бие рүүгээ маш их тэмүүлэмтгий.

Түрэмгийлэгч

 

Орон дээр ганцаараа байгаа мэт хамаг зайг нь эзэлчихээд хажуудахаа анзаарахгүй унтдаг хүн бий. Од болж хэвтэх ч гэж нэрлэдэг ийм байрлал хувиа хичээдэг хүмүүсийнх. Ийм байрлалаар нь тухайн хүн гэр бүлдээ илүүрхэн, тэргүүлэгч байхыг хүсдэгийг нь мэдэж болох гэнэ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД