Зуслангийн зам наадмаар нээгдэнэ

2015 оны 07 сарын 08

Дамбадаржаагийн уулзвараас Шарга морьтийн бетон гүүр, Хандгайт чиглэлийн 16.35 км авто замын өргөтгөл шинэчлэл хийгдэж байгаагаас үүдэн тус хэсгийн замыг бүрэн хаасан байгаа билээ. Баяр наадмын өдрүүдээр иргэдийн амралт таарч байгаатай холбогдуулан зуслан чиглэлийн замыг нөгөөдөр буюу энэ сарын 10-ны өдрөөс 15-ны өдөр хүртэл түр хугацаагаар нээхээр боллоо. Ингэхдээ суурь хучилт хийгдсэн замаар автомашин, нийтийн тээврийг чөлөөтэй зорьчуулна. Харин замын дүүргэлт хийгдэж байгаа хэсгүүдээр замын хөдөлгөөний түр гарц гаргах маягаар ажиллуулахаар болжээ. Дамбадаржаагийн уулзвараас Шарга морьтын төмөр бетон гүүр хүртэлх замын өргөн 9 метр буюу 4 эгнээ, нэг талдаа 2 метрийн өргөнтэй унадаг дугуйн зам, 105 метр явган хүний за, замын 2 талаар гэрэлтүүлэгтэй байхаар төлөвлөгдсөн байна. Харин Шарга морьтоос Хандгайт хүртэлх замын зорчих хэсэг 7 метрийн өргөнтэй байх ажээ. Зуслангийн замын өргөтгөл шинэтгэлийн уг ажлыг 3 багц тендер болгон зарласныг зам засварын 4 компани хийж гүйцэтгэх эрх авч, ажил ид өрнөж байна. Одоогоор Дамбадаржаагийн уулзвараас Салхит хүртэлх замын ажил суурь хучилт хийгдэж, үүнээс цааших замын ажлууд компани тус бүрийн хэсэгчлэн авсан хэсгүүдээрээ суурь болон өнгөн хучилтийн явцтай байгаа юм.  НАЗГ-аас анхлан гаргасан төлөвлөгөөгөөр зуслан явах замын суурь хучилтыг наадмын өмнө дуусгаж, замын хашлага, гэрэлтүүлэг зэрэг ажлыг зуслан буухад буюу наймдугаар сарын 20-ноос эхлүүлэн аравдугаар сарын 31-нд дуусгах байжээ. Одогоор ажлын явц сайн байгаа учраас есөнсарын 30 гэхэд дуусгаж, аравдугаар сарын 1-нд улсын комисст хүлээлгэн өгнө гэсэн төлөвлөгөөтэй байгаа аж.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД