Цагаригийнхан

2015 оны 04 сарын 24

“Таван цагариг” сониныг нэг гэр бүл гэж үзвэл энэ айлын эрх охин нь, би. Эцгийн хайр, эхийн элбэрэл, ахын өмөг, андын итгэл тэгширсэн хамт олныхоо дунд ажиллаж эхэлснээс хойш 13 жил харвасан сум шиг өнгөрчээ.       

Манай сонинд спортоор мэргэшсэн, спортоор өвчилсөн, мэдрэмж мэдлэг хосолсон цөс нь хөөрүү хүмүүс ажилладаг. Бидний зан араншин өөр өөр. Тэгсэн мөртлөө хоорондоо зохицож, нэг нь нөгөөгөө нөхөж чаддаг юм. Бид ажлын тасалгаандаа дүнсийж суудаггүй, харин бужигнаж “дүрсгүйтэн”, инээд наргиан үүсгэх дуртай.        

Улсын багшийн их сургуулийн спортын сэтгүүлчийн ангийг дөнгөж дүүргээд Монголын радиогийн сурвалжлагч Д.Гэнээ ахын дэмээр сониныхоо редакцид анх хөл тавьж билээ. Өөрөөр хэлбэл, радиод дадлага хийж байхдаа Д.Гэнээ ахын хараанд өртөж “Миний дүү “Таван цагариг” сонинд ажиллавал яасан юм бэ. Ах нь бүх талаар нь дэмжинэ” гэсэн сайхан үгийг сонсоод хөл газар хүрэхгүй шахам баяртай явснаа санаж байна. Тэгж л би 13 жилийн өмнөх намар “Улаанбаатар таймс” сониноос ажлын үнэмлэх авснаа ч мартан, радиогийн ахынхаа бичгийн машинаар цохож өгсөн тодорхойлолтыг аваад “Таван цагариг” сонины редакцийг зорьж билээ. “Монгол ньюс”-ийн байранд очоод Батбаатар эрхлэгчийг нүдээрээ хайн зогстол нэг шар залуу “Хэнтэй уулзах гэж яваа билээ” гэж асууснаа хэрэг зоригийг минь сонсоод  “Эрхлэгч хуралд орчихсон. “Өнөөдөр” сонины төлөвлөгөөний хуралтай” гэдэг юм байна.    


Лав дөчөөд минут хүлээсэн байх. Хурал ч тарж, шинэ танил Сайнаа маань надад нүдэнд дулаахан бор хүнийг зааж өгсөн нь манай Баагий ах. Очиж уулзтал тэрбээр “Гэнээгийн яриад байсан охин уу. Маргааш хүрээд ир. Эхлээд дагалдан сурвалжлагчаар ажиллана. Гайгүй байвал жинхэлнэ дээ” гэж хэллээ. Маргааш өглөө нь ирээдүйн ажил дээрээ ирэхэд Баагий ах “Таван цагариг”-ийн редакцид  дагуулан орсон юм. Улбар шар даашинз өмссөн, нүдний шилтэй эгч компьютерт юм шивэн сууна. “Тунгаа манайд ажиллахаар шинэ сэтгүүлч ирлээ. Баярааг ирэхээр ойр зуурын тэмцээн уралдаанд явуул гэж хэлээрэй” хэмээгээд сониноо товч танилцуулав. Тунгаа эгч надтай хэзээний танил мэт яриа дэлгэн хоёр сэтгүүлч нь гадаадад урт хугацаагаар явсан, одоо гурван сурвалжлагч ажилладаг тухай өгүүлэн, “Танай сургуулийг төгссөн Манлай гэж залуу манайд байгаа, танина биз дээ” гэв. Би түүний нэрийг Гэнээ ахаас олон удаа сонссон ч огт харж байгаагүй юм л даа.      

Төдөлгүй нэгэн өндөр залуу салхи татуулан алхсаар орж ирсэн нь Н.Энхбаяр байв. Төгссөн сургууль, сонирхдог спортын талаар надаас асууж гарав. Дараагийн танил маань өнөөх алдарт Р.Манлай. Тэрбээр “Манай сургуулийг төгссөн гэл үү” хэмээлээ. Одоо бодоход Гэнээ ах маань  намайг их рекламдаж дээ. Манлай аливаад идэвх зүтгэлтэй, их махруу санагдсан. Манлай, Энхбаяр хоёрыг интернетээр ертөнцийн спортыг сонирхож байх зуур махлаг бор залуу мессеж бичсээр орж ирсэн нь Ж.Баяржаргал. Тэрбээр Тунгаа эгчээр тоглож, ойр хавийг бужигнуулаад авсан. Тунгаа эгчийн хэлснээр Энхбаяр, Манлай , Баяраа гурав надаас 4-5 насаар ах бололтой. Тэднийг ах гэх үү, чи  хэмээн дуудах уу гэж багагүй бодсоноо шууд л “найзан дундаа”  байхаар шийдэв. Наадмын өмнөхөн ажилд орсон болохоор намайг шагайн харваа, урианхай сур харвааг сурвалжлуулах болдог юм. Хөнгөн атлетикийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Х.Рэнцэндоржоос авсан жижигхэн тодруулгаа хулгаж хулгаж л Баагий ахад үзүүлтэл “Болж байна, хөөрхөн бичиж” хэмээхэд нь баярласан гэж жигтэйхэн. Мундаг сэтгүүлч болчихсон аятай л хөөрцөглөв.     


Дугаар хэвлэлтэд шилжсэний дараа шинэ дугаарынхаа төлөвлөгөө гаргадаг уламжлалтай. Намайг ажилд орсноос хойш хоёр дугаарын дараа “Таарсан тэмцээнээ бичихгүй шүү. Төлөвлөгөөний дагуу ажиллаж сурна аа” гэж Баярааг хэлэхэд нь “Баахан юм бичиж өгтөл алийг нь ч төлөвлөгөөнд оруулсангүй. “Сургуулийнхаа багштай ярилцлага хийнэ гэнэ ээ. Энэ чинь хэнд сонин юм бэ” гээд чанга дуугарахаар нь би ч “Энэ чинь хамгийн чухал шүү” гээд сөргөчихөв. Тухайн үед өөрийн буруугаа хүлээмээргүй байсан ч төлөвлөгөөнд хэн дуртай нь аль таарснаа өгч болдоггүйг ойлгож авсан юм.      

“Таван цагариг”-ийнхан шаардлага өндөртэй. Сэтгүүл зүйн бичлэгийн аль ч төрлөөр сайн бичдэг, спортын төрлүүдээр мэргэшсэн, нэгээс хоёр гадаад хэл мэддэг “луугар”-уудын “нутаг”-т ирснээ тухайн үедээ би мэдсэнгүй. Энэ хамт олны сайхан уур амьсгал надад нэн тэргүүнд таалагдсан. “Цагариг”-ийнхан ажлаасаа тарахдаа л гэр гэрийн зүг салан явахаас биш бусдаар бол байнга хамтдаа. Хооллох цаг болохоор  Тунгаа эгч “Давааг дуудаарай” гэж манай гуравт хэлэх. Шөлтэй, шөлгүй цуйван захиалдаг сахалтай ахыг Даваажав гэнэ. Шооч гэдэг нь харваас илт. Ямартаа л надад нэг сэтгүүл өгөөд “Морь Бааска гэж асууж байгаад өгөөрэй. Олон Бааска байдаг юм шүү” гэж “Өнөөдөр”-ийн редакц руу явуулах вэ. Би ч Бааска ахыг хочоор нь дуудан сураглаж очоод бөөн инээдэм болсон удаатай.    

 

“Таван цагариг”-т ажилд орсноос бараг сарын дараа Тунгаа эгч “Олимпийн хороонд очиж, Отгоо ахын өрөөг цэгцэлж өгөх хэрэгтэй боллоо. Хоёулаа явъя” гэдэг юм байна. Отгонцагаан ахын талаар олон хүнээс сонссон боловч уулзаж амжаагүй л явсан юм. Олимпийн хорооны гуравдугаар давхарт байрлах түүний өрөөнд очтол ажил хэрэгч, ганган байрын тарган цагаан ах угтлаа. Тунгаа эгчтэй хөгжилтэй гэгч нь мэндлээд “Манай сонинд шинээр орсон уу” хэмээн асуув. Зарим хүнтэй  утсаар ярихдаа тэрбээр “Олимпийн хорооны жижүүр Отгонцагаан байна” гэх юм... Өрөөг нь цэгцэлж дуусаад явах болоход Отгоо ах надад “Сайн сэтгүүлч болоорой” хэмээн үзэг бэлэглэж билээ.       

“Таван цагариг”-т жинхэлэх тийм амар байгаагүй боловч би ухарч буцаагүйдээ үргэлж баяртай явдаг. Эрчүүдтэй эн зэрэгцэн спорт бичих, тэдний ертөнцөд тогтох тийм амар биш ээ. Хатуу үг их сонсоод халирч буцах шахсан үе ч бий. Магтуулан сайшаалгаж, хүүхэд шиг баярлаж явсан өдөр ч олон. Тэр бүхэн миний амьдралын мартагдашгүй дурсамжууд.     

Жинхэлээд удаагүй байхдаа “Өнөөдөр” сонинд бичсэн сурвалжлагынхаа засварыг операторт найдаж орхиод том алдаа гарган Баагий ахаас “банга хүртсэн”-ээ мартдаггүй. Өглөөний шуурхай дээр намайг зогсоож байгаад  “Энэнээс дахиж битгий мэдээ, сурвалжлага аваарай” хэмээн загнахад нь ичсэн гэж жигтэйхэн.       

Зарим материалаа цагийг нь тулгаж хийгээд халтуурдах үе ч гарна. Яг тэр үеэр Отгоо ах редакцид ирж таарна. “Сэтгүүлч Өлзий юу бичиж байна” гэж асуугаад сонины нүүр үзэнгүүтээ “Залхуу” гээд л загнаж гарна. Мэдээ бүхний араас сонирхолтой баримт нэхнэ. “Мэдээ чинь уншигчдад мэдлэг өгөх ёстой, нойл оо” хэмээн толгой руу тоншин загначихаад дараа нь дүүгээ дэндүүлчихэв үү дээ гэж аргаддаг цайлган хүн. Манай сэтгүүлчид “Таван цагариг”-ийн шинэ дугаарыг МҮОХ-нд ээлжлэн хүргэж өгдөг байв. Отгоо ах шинэ дугаарыг гарчиглаж үзээд  “Англи хэлээ үзэж байна уу” хэмээн асуухад нь “Овоо дажгүй дугаар гарч дээ” хэмээн сэтгэл уужирдагсан. Тааруухан дугаар байвал ч зад шүүмжилж, бут ниргэнэ.     


Баагий ах, Отгоо ах хоёроос гадна надад спортын сэтгүүл зүйн цагаан толгой заасан хүн бол Ж.Баяржаргал. Баримтын алдаа гаргахгүй байх, нийтлэлээ логик холбоотой бичих, орчуулга хэрхэн хийх гээд л Баяраатай тулж ажилласан, түүнээс сурсан зүйл их бий. Тухайн үед сониндоо хариуцлагатай нарийн бичгийн даргын алба хашиж байсан тэрбээр өндөр шаардлага тавьж, зөвлөх зэмлэхийг хослуулдаг байлаа.       

Баяраа, Манлай, Энхбаяр бид хэд нэг баг болон ажиллаж чадсан. Энэ гурваасаа их зүйл сурч авсан нь цаашид спортын сэтгүүлчээр тогтвортой ажиллахад нөлөөлсөн биз ээ. “Таван цагариг”-т хоёр жил ажиллаад байтал Баяраа Америк руу, Манлай, Энхбаяр нар Солонгос руу явах болдог юм. Тэр үеэр Б.Цагаанбаатар ах Лондоноос бүрмөсөн ирж таарснаар түүний цэрэг болж билээ, би. Цагаанаа ахын талаар урьд нь зөндөө сонсож байсан. Гэсэн ч тэрбээр төсөөлснөөс хавьгүй өөр хүн байв. Түүнийг Отгоо ахтай адилхан мэтээр боддог байсан юм. Харин  бодож байснаас оворгүй, бас дуугүй талдаа, даруухан нэгэн байлаа. Цагаанаа ах маш зарчимч, тэр бүр загнахгүй мөртлөө нэг дуугарахаараа жинтэй хэдэн үг хэлнэ. Заримдаа би түүнийг “Яахаараа ингэж хүний шар малтаж чаддаг байна вэ” хэмээн боддог байсан. Төлөвлөгөөнд өгсөн сурвалжлагаа хайш яйш биччихсэнийг хараад “Ингэж бичиж байгаа нь их юм даа” гэж үгээр иднэ. Хилийн чанадад болж буй тэмцээний тойм бичих болоход “Хуурай орчуулга хийхгүй, телевизээр үзэж байгаад бичнэ шүү” гэж үүрэгдэнэ. Одоо бодоход намайг ирлэж хурцалдаг байж дээ. Тэр үед Р.Мөнхдаваа ах манай сонинд бүл нэмэхээр ирээд байсан билээ. Сониндоо нэмж шинэ сэтгүүлч авах болж, нэгдүгээр нүүрэнд  ажлын зар нийтлэгдэж эхлэв.     

Улмаар “Таван цагариг”-т мэргэжлийн дадлагаа идэвхтэй хийсэн А.Түмэнбаярын хамт Ж.Батмөнх, Г.Баярсайхан нарыг сэтгүүлчээр сонгон авсан юм. Манай гурав ч харьцангуй богино хугацаанд ихийг сурч амжсан даа. 2007 онд “Таван цагариг” маань долоо хоногт хоёр удаа гардаг болсон тул ажлын ачаалал эрс нэмэгдэж билээ.      

Батмөнх, нарийхан Г.Баярсайхан буюу Наба бид гурав нас чацуу, бидэнд бие биенээсээ асууж зөвлөх зүйл их гарна. Батмөнх маань ажилдаа идэвх санаачилгатай, англи, японоос орчуулга хийдэг бол Наба ч мөн спортын өндөр мэдлэгтэй, “Манчестер Юнайтед”-ийг ярихаараа нүд нь сэргэдэг хүн. 

“Үе тэнгийнх ч гэсэн та хоёрыг бодвол “Таван цагариг”-т илүү оймс илээсэн хүн шүү” гэж заримдаа нөгөө хоёртоо томордогсон, би.     

Хэдэн жилийн дараа “Таван цагариг”-ийн анхны орон тооны сурвалжлагч Ч.Сүхбаатар ахтайгаа танилцсан юм. Одоо тэрбээр бидний дунд үгүй ч орон зай нь хадгалагдсаар... Түүнтэй холбоотой дурсамж бүхэн хөгжилтэй. “Бацаанууд шиг устай материал өгөхгүй, дараагийн дугаарт заавал хадаас бичнэ” хэмээн өөртөө чөлөө өгөх дуртай тэрбээр бидний хэдэн залуучуудын амин хайртай ах байсан. Сүхээ ах бид хоёр даам нүүх дуртай. Тусгай төлөвлөгөө боловсруулан хожихдоо тэр мундаг. Заримдаа Манлайгаар заалгах, Батмөнхөөс будаа идэх, Баяраагаас асуух зэрэг зайлшгүй тусламж авахад “Та нар ингээд балиартах юм. Би ганц Өлзийтэй биш, хэдэн хүнтэй тоглоод байна аа” гэж нүүрнийхээ арьсыг хамар дээрээ овоолж ирээд л сүртэй загнаж бөөн инээдэм болдогсон.        

Харин М.Сугар-Эрдэнэ ахтай одоогоос таван жилийн өмнө танилцсан юм байна. Ууган хүүгээ төрүүлээд жилийн дараа ажилдаа ороход минь Сугараа ах эх орондоо ирчихсэн, “Өнөөдөр” сонинд ажиллаж байлаа. Ёжтой гэгч нь инээсэн, үгээ зөөж ярингаа тамхи угсруулан татаж зогсоо түүнийг анх хараад “Танхай байрын ах байна даа” гэсэн бодол төрсөн. Төдөлгүй түүнийг би бусдынхаа нэгэн адилаар “Сугараварасан” хэмээн дуудаж, тоглоом наадам хийдэг болчихсон байсан.      

“Таван цагариг”-т данстай, сайн дурын бүртгэлтэй өөр олон хүн бий. Дизайнер Б.Баатар, Энхтөр, Б.Чадраабал, гэрэл зурагчин Э.Харцага, Г.Эрдэнэтуяа, идэвхтэн бичигч Б.Авирмэд, А.Пүрэвжав, Л.Тогоохүү, орон нутгийн сурвалжлагчид, спорт холбоодынхон, түнш тамирчид гээд тоочвол уртаас урт жагсаалт гарна. Өдгөө сонинд маань нэгэн шинэ үе бүрэлдэн спортын түүхийг бичилцэж, “Таван цагариг”-ийн намтрыг зузаатгаж байна.       

Үе үеийн спортын шилдэг сэтгүүлчид төрөн гарсан “Таван цагариг” маань Ц.Энхтүвшин ахын хэлдгээр мөнхийн залуу генерал билээ.                

Б.Өлзийтогтох

Цагаригийнхан

“Таван цагариг” сониныг нэг гэр бүл гэж үзвэл энэ айлын эрх охин нь, би. Эцгийн хайр, эхийн элбэрэл, ахын өмөг, андын итгэл тэгширсэн хамт олныхоо дунд ажиллаж эхэлснээс хойш 13 жил харвасан сум шиг өнгөрчээ.   

            Манай сонинд спортоор мэргэшсэн, спортоор өвчилсөн, мэдрэмж мэдлэг хосолсон цөс нь хөөрүү хүмүүс ажилладаг. Бидний зан араншин өөр өөр. Тэгсэн мөртлөө хоорондоо зохицож, нэг нь нөгөөгөө  нөхөж чаддаг юм. Бид ажлын тасалгаандаа дүнсийж суудаггүй, харин бужигнаж “дүрсгүйтэн”, инээд наргиан үүсгэх дуртай.  

             Улсын багшийн их сургуулийн спортын сэтгүүлчийн ангийг дөнгөж дүүргээд Монголын радиогийн сурвалжлагч Д.Гэнээ ахын дэмээр сониныхоо редакцид анх хөл тавьж билээ. Өөрөөр хэлбэл, радиод дадлага хийж байхдаа Д.Гэнээ ахын хараанд өртөж “Миний дүү “Таван цагариг” сонинд ажиллавал яасан юм бэ. Ах нь бүх талаар нь дэмжинэ” гэсэн сайхан үгийг сонсоод хөл газар хүрэхгүй шахам баяртай явснаа санаж байна. Тэгж л би 13 жилийн өмнөх намар “Улаанбаатар таймс” сониноос ажлын үнэмлэх авснаа ч мартан, радиогийн ахынхаа бичгийн машинаар цохож өгсөн тодорхойлолтыг аваад “Таван цагариг” сонины редакцийг зорьж билээ. “Монгол ньюс”-ийн байранд очоод Батбаатар эрхлэгчийг нүдээрээ хайн зогстол нэг шар залуу “Хэнтэй уулзах гэж яваа билээ” гэж асууснаа хэрэг зоригийг минь сонсоод  “Эрхлэгч хуралд орчихсон. “Өнөөдөр” сонины төлөвлөгөөний хуралтай” гэдэг юм байна.

            Лав дөчөөд минут хүлээсэн байх. Хурал ч тарж, шинэ танил Сайнаа маань надад нүдэнд дулаахан бор хүнийг зааж өгсөн нь манай Баагий ах. Очиж уулзтал тэрбээр “Гэнээгийн яриад байсан охин уу. Маргааш хүрээд ир. Эхлээд дагалдан сурвалжлагчаар ажиллана. Гайгүй байвал жинхэлнэ дээ” гэж хэллээ. Маргааш өглөө нь ирээдүйн ажил дээрээ ирэхэд Баагий ах “Таван цагариг”-ийн редакцид  дагуулан орсон юм. Улбар шар даашинз өмссөн, нүдний шилтэй эгч компьютерт юм шивэн сууна. “Тунгаа манайд ажиллахаар шинэ сэтгүүлч ирлээ. Баярааг ирэхээр ойр зуурын тэмцээн уралдаанд явуул гэж хэлээрэй” хэмээгээд сониноо товч танилцуулав. Тунгаа эгч надтай хэзээний танил мэт яриа дэлгэн хоёр сэтгүүлч нь гадаадад урт хугацаагаар явсан, одоо гурван сурвалжлагч ажилладаг  тухай өгүүлэн, “Танай сургуулийг төгссөн Манлай гэж залуу манайд байгаа, танина биз дээ” гэв. Би түүний нэрийг Гэнээ ахаас олон удаа сонссон ч огт харж байгаагүй юм л даа.  

            Төдөлгүй нэгэн өндөр залуу салхи татуулан алхсаар орж ирсэн нь Н.Энхбаяр байв. Төгссөн сургууль, сонирхдог спортын талаар надаас асууж гарав. Дараагийн танил маань өнөөх алдарт Р.Манлай. Тэрбээр “Манай сургуулийг төгссөн гэл үү” хэмээлээ. Одоо бодоход Гэнээ ах маань  намайг их рекламдаж дээ. Манлай аливаад идэвх зүтгэлтэй, их махруу санагдсан.  Манлай, Энхбаяр хоёрыг интернетээр ертөнцийн спортыг сонирхож байх зуур махлаг бор залуу мессеж бичсээр орж ирсэн нь Ж.Баяржаргал. Тэрбээр  Тунгаа эгчээр тоглож, ойр хавийг бужигнуулаад авсан. Тунгаа эгчийн хэлснээр Энхбаяр, Манлай , Баяраа гурав надаас 4-5 насаар ах бололтой. Тэднийг ах гэх үү, чи  хэмээн дуудах уу гэж багагүй бодсоноо шууд л “найзан дундаа”  байхаар шийдэв.  Наадмын өмнөхөн ажилд орсон болохоор намайг шагайн харваа, урианхай сур харвааг сурвалжлуулах болдог юм. Хөнгөн атлетикийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Х.Рэнцэндоржоос авсан жижигхэн тодруулгаа хулгаж хулгаж л Баагий ахад үзүүлтэл “Болж байна, хөөрхөн бичиж” хэмээхэд нь баярласан гэж жигтэйхэн. Мундаг сэтгүүлч болчихсон аятай л хөөрцөглөв.

            Дугаар хэвлэлтэд шилжсэний дараа шинэ дугаарынхаа төлөвлөгөө гаргадаг уламжлалтай. Намайг ажилд орсноос хойш хоёр дугаарын дараа “Таарсан тэмцээнээ бичихгүй шүү. Төлөвлөгөөний дагуу ажиллаж сурна аа” гэж Баярааг хэлэхэд нь “Баахан юм бичиж өгтөл алийг нь ч төлөвлөгөөнд оруулсангүй. “Сургуулийнхаа багштай ярилцлага хийнэ гэнэ ээ. Энэ чинь хэнд сонин юм бэ” гээд чанга дуугарахаар нь би ч “Энэ чинь хамгийн чухал шүү” гээд  сөргөчихөв. Тухайн үед өөрийн буруугаа хүлээмээргүй байсан ч төлөвлөгөөнд хэн дуртай нь аль таарснаа өгч болдоггүйг ойлгож авсан юм.  

            “Таван цагариг”-ийнхан шаардлага өндөртэй. Сэтгүүл зүйн бичлэгийн аль ч төрлөөр сайн бичдэг, спортын төрлүүдээр мэргэшсэн, нэгээс хоёр гадаад хэл мэддэг “луугар”-уудын “нутаг”-т ирснээ тухайн үедээ би мэдсэнгүй. Энэ хамт олны сайхан уур амьсгал надад нэн тэргүүнд таалагдсан. “Цагариг”-ийнхан ажлаасаа тарахдаа л гэр гэрийн зүг салан явахаас биш бусдаар бол байнга хамтдаа. Хооллох цаг болохоор  Тунгаа эгч “Давааг дуудаарай” гэж манай гуравт хэлэх. Шөлтэй, шөлгүй цуйван захиалдаг сахалтай ахыг Даваажав гэнэ. Шооч гэдэг нь харваас илт. Ямартаа л надад нэг сэтгүүл өгөөд “Морь Бааска гэж асууж байгаад өгөөрэй. Олон Бааска байдаг юм шүү” гэж “Өнөөдөр”-ийн редакц руу явуулах вэ. Би ч  Бааска ахыг хочоор нь дуудан сураглаж очоод бөөн инээдэм болсон удаатай.

            “Таван цагариг”-т ажилд орсноос бараг сарын дараа Тунгаа эгч “Олимпийн хороонд очиж, Отгоо ахын өрөөг цэгцэлж өгөх хэрэгтэй боллоо. Хоёулаа явъя” гэдэг юм байна. Отгонцагаан ахын талаар олон хүнээс сонссон боловч уулзаж амжаагүй л явсан юм. Олимпийн хорооны гуравдугаар давхарт байрлах түүний өрөөнд очтол  ажил хэрэгч, ганган байрын тарган цагаан ах угтлаа. Тунгаа эгчтэй хөгжилтэй гэгч нь мэндлээд “Манай сонинд шинээр орсон уу” хэмээн асуув. Зарим хүнтэй  утсаар ярихдаа тэрбээр “Олимпийн хорооны жижүүр Отгонцагаан байна” гэх юм... Өрөөг нь цэгцэлж дуусаад явах болоход Отгоо ах надад “Сайн сэтгүүлч болоорой” хэмээн үзэг бэлэглэж билээ.   

            “Таван цагариг”-т жинхэлэх тийм амар байгаагүй боловч би ухарч буцаагүйдээ үргэлж баяртай явдаг. Эрчүүдтэй эн зэрэгцэн спорт бичих, тэдний ертөнцөд тогтох тийм амар биш ээ. Хатуу үг их сонсоод халирч буцах шахсан үе ч бий. Магтуулан сайшаалгаж, хүүхэд шиг баярлаж явсан өдөр ч олон. Тэр бүхэн миний амьдралын мартагдашгүй дурсамжууд.

            Жинхэлээд удаагүй байхдаа “Өнөөдөр” сонинд бичсэн сурвалжлагынхаа засварыг операторт найдаж орхиод том алдаа гарган Баагий ахаас “банга хүртсэн”-ээ мартдаггүй. Өглөөний шуурхай дээр намайг зогсоож байгаад  “Энэнээс дахиж битгий мэдээ, сурвалжлага аваарай” хэмээн загнахад нь ичсэн гэж жигтэйхэн.   

            Зарим материалаа цагийг нь тулгаж хийгээд халтуурдах үе ч гарна. Яг тэр үеэр Отгоо ах редакцид ирж таарна. “Сэтгүүлч Өлзий юу бичиж байна” гэж асуугаад сонины нүүр үзэнгүүтээ  “Залхуу” гээд л загнаж гарна. Мэдээ бүхний араас сонирхолтой баримт нэхнэ. “Мэдээ чинь уншигчдад мэдлэг өгөх ёстой, нойл оо” хэмээн толгой руу тоншин загначихаад дараа нь дүүгээ дэндүүлчихэв үү дээ гэж аргаддаг цайлган хүн. Манай сэтгүүлчид “Таван цагариг”-ийн шинэ дуугаарыг МҮОХ-нд ээлжлэн хүргэж өгдөг байв. Отгоо ах шинэ дугаарыг гарчиглаж үзээд  “Англи хэлээ үзэж байна уу” хэмээн асуухад нь “Овоо дажгүй дугаар гарч дээ” хэмээн сэтгэл уужирдагсан. Тааруухан дугаар байвал ч зад шүүмжилж, бут ниргэнэ. 

            Баагий ах, Отгоо ах хоёроос гадна надад спортын сэтгүүл зүйн цагаан толгой заасан хүн бол Ж.Баяржаргал. Баримтын алдаа гаргахгүй байх, нийтлэлээ логик холбоотой бичих, орчуулга хэрхэн хийх гээд л Баяраатай тулж ажилласан, түүнээс сурсан зүйл их бий. Тухайн үед сониндоо хариуцлагатай нарийн бичгийн даргын алба хашиж байсан тэрбээр өндөр шаардлага тавьж, зөвлөх зэмлэхийг хослуулдаг байлаа.

             Баяраа, Манлай, Энхбаяр бид хэд нэг баг болон ажиллаж чадсан. Энэ гурваасаа их зүйл сурч авсан нь цаашид спортын сэтгүүлчээр тогтвортой ажиллахад нөлөөлсөн биз ээ. “Таван цагариг”-т хоёр жил ажиллаад байтал Баяраа Америк руу, Манлай, Энхбаяр нар Солонгос руу явах болдог юм. Тэр үеэр Б.Цагаанбаатар ах Лондоноос бүрмөсөн ирж таарснаар түүний цэрэг болж билээ, би. Цагаанаа ахын талаар урьд нь зөндөө сонсож байсан. Гэсэн ч тэрбээр төсөөлснөөс хавьгүй өөр хүн байв. Түүнийг Отгоо ахтай адилхан мэтээр боддог байсан юм. Харин  бодож байснаас оворгүй, бас дуугүй талдаа, даруухан нэгэн байлаа. Цагаанаа ах маш зарчимч, тэр бүр загнахгүй мөртлөө нэг дуугарахаараа жинтэй хэдэн үг хэлнэ. Заримдаа би түүнийг “Яахаараа ингэж хүний шар малтаж чаддаг байна вэ” хэмээн боддог байсан. Төлөвлөгөөнд өгсөн сурвалжлагаа хайш яйш биччихсэнийг хараад “Ингэж бичиж байгаа нь их юм даа” гэж үгээр иднэ. Хилийн чанадад  болж буй тэмцээний тойм бичих болоход “Хуурай орчуулга хийхгүй, телевизээр үзэж байгаад бичнэ шүү” гэж үүрэгдэнэ. Одоо бодоход намайг ирлэж хурцалдаг байж дээ. Тэр үед Р.Мөнхдаваа ах манай сонинд бүл нэмэхээр ирээд байсан билээ. Сониндоо нэмж шинэ сэтгүүлч авах болж,  нэгдүгээр нүүрэнд  ажлын зар нийтлэгдэж эхлэв.

            Улмаар “Таван цагариг”-т мэргэжлийн дадлагаа идэвхтэй хийсэн А.Түмэнбаярын хамт Ж.Батмөнх, Г.Баярсайхан нарыг сэтгүүлчээр сонгон авсан юм. Манай гурав ч харьцангуй богино хугацаанд ихийг сурч амжсан даа.  2007 онд “Таван цагариг” маань долоо хоногт хоёр удаа гардаг болсон тул ажлын ачаалал эрс нэмэгдэж билээ.  

            Батмөнх, нарийхан Г.Баярсайхан буюу Наба бид гурав нас чацуу, бидэнд бие биенээсээ асууж зөвлөх зүйл их гарна. Батмөнх маань ажилдаа идэвх санаачилгатай, англи, японоос орчуулга хийдэг бол Наба ч мөн спортын өндөр мэдлэгтэй, “Манчестер Юнайтед”-ийг ярихаараа нүд нь сэргэдэг хүн.  “Үе тэнгийнх ч гэсэн та хоёрыг бодвол “Таван цагариг”-т илүү оймс илээсэн хүн шүү” гэж заримдаа нөгөө хоёртоо томордогсон, би.

            Хэдэн жилийн дараа “Таван цагариг”-ийн анхны орон тооны сурвалжлагч Ч.Сүхбаатар ахтайгаа танилцсан юм. Одоо тэрбээр бидний дунд үгүй ч орон зай нь хадгалагдсаар... Түүнтэй холбоотой дурсамж бүхэн хөгжилтэй. “Бацаанууд шиг устай материал өгөхгүй, дараагийн дугаарт заавал хадаас бичнэ” хэмээн өөртөө чөлөө өгөх дуртай тэрбээр бидний хэдэн залуучуудын амин хайртай ах байсан. Сүхээ ах бид хоёр даам нүүх дуртай. Тусгай төлөвлөгөө боловсруулан хожихдоо тэр мундаг. Заримдаа Манлайгаар заалгах, Батмөнхөөс будаа идэх, Баяраагаас асуух зэрэг зайлшгүй тусламж авахад “Та нар ингээд балиартах юм. Би ганц Өлзийтэй биш, хэдэн хүнтэй тоглоод байна аа” гэж нүүрнийхээ арьсыг хамар дээрээ овоолж ирээд л сүртэй загнаж бөөн инээдэм болдогсон.    

            Харин М.Сугар-Эрдэнэ ахтай одоогоос таван жилийн өмнө танилцсан юм байна. Ууган хүүгээ төрүүлээд жилийн дараа ажилдаа ороход минь Сугараа ах эх орондоо ирчихсэн, “Өнөөдөр” сонинд ажиллаж байлаа. Ёжтой гэгч нь инээсэн, үгээ зөөж ярингаа тамхи угсруулан татаж зогсоо түүнийг анх хараад “Танхай байрын ах байна даа” гэсэн бодол төрсөн. Төдөлгүй  түүнийг би бусдынхаа нэгэн адилаар “Сугараварасан” хэмээн дуудаж, тоглоом наадам хийдэг болчихсон байсан. 

            “Таван цагариг”-т данстай, сайн дурын бүртгэлтэй өөр олон хүн бий. Дизайнер Б.Баатар, Энхтөр, Б.Чадраабал, гэрэл зурагчин Э.Харцага, Г.Эрдэнэтуяа, идэвхтэн бичигч Б.Авирмэд, А.Пүрэвжав, Л.Тогоохүү, орон нутгийн сурвалжлагчид, спорт холбоодынхон, түнш тамирчид гээд тоочвол уртаас урт жагсаалт гарна. Өдгөө сонинд маань нэгэн шинэ үе бүрэлдэн спортын түүхийг бичилцэж, “Таван цагариг”-ийн намтрыг зузаатгаж байна.   

            Үе үеийн спортын шилдэг сэтгүүлчид төрөн гарсан “Таван цагариг” маань Ц.Энхтүвшин ахын хэлдгээр мөнхийн залуу генерал билээ.   

                                    Б.Өлзийтогтох

 

           

                 

               

 

        

             

             

             

             

              

 

 

           

 

               

           

            Спортын төв хэвлэлд ажиллах “тодорхойлолт”-ыг анх хийж өгсөн хүн бол   Монголын радиогийн сурвалжлагч Д.Гэнээ ах. Монголын радиогийн “Спортын цуурай” нэвтрүүлэгт дадлага хийж байхад багш маань   

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
103.23.51.2 5 tsagarigiinhandaa amjilt husey. ta nar shuu