С.Буянхишиг “Хогоо цэвэрлээд байвал гэр хороололд ч гэсэн цэвэрхэн амьдарч болно шүү дээ”

2014 оны 10 сарын 10

Ангийнхандаа “Эко сурагч” хэмээн дуудуулдаг Чингэлтэй дүүргийн 119 дүгээр хорооны “Салхит” –ын “Сэлбэ” голын ойролцоо амьдардаг, 117-р сургуулийн 7Б ангийн сурагч С.Буянхишиг Сэлбэ голын хогийг гурван жил цэвэрлэж байгаа юм. Тэрээр ангийн найз нөхдөө уриалж хичээлээ тараад тэр хавийн хогийг цэвэрлэдэг байна. Долоон хоног байхгүй байх хооронд “Сэлбэ”-ийн гол хавиар маш их хог гарсан байсан хэмээн ярих “эко хүү”-г  өнөөдөр  С.Оюун сайд хүлээн авч уулзлаа. Хүүд “Монгол контент” компанид яамны зүгээс багахан хөрөнгө оруулалт хийж бүтээсэн, ногоон хөгжлийг дэмжсэн Ногун гэдэг байгаль хамгаалагч баатрын тухай комекс ном, Улаан ном, зургийн аппаратыг, дурсгалав. Түүнийг БОНХ-ийн сайд  С.Оюун аппаратаараа зураг аваад өшөө олон хүмүүсийг энэ сайхан үйлсдээ уриалаарай хэмээн урамшуулж байлаа.

117 дугаар сургуулийн 7Б ангийн сурагч С.Буянхишиг

-Миний дүү хэзээнээс энэ ажлаа эхлүүлсэн бэ?

-Би дөрөвдүгээр ангиасаа эхлэн “Сэлбэ” голын орчмын хогыг цэвэрлэж эхэлсэн. Ээж аав маань байгаль орчноо хайрлаж, гол усаа цэвэрлэж байгаарай хэмээн захидаг.

-Нэг удаа цэвэрлэхэд хэр их хог гарч байна?

-Зөндөө хог гардаг. Ойролцоогооор долоон шуудай хог гарна.

-Найз нөхөд, ангийнхаа хүүхдүүдийг уриалж, хамтдаа хог цэвэрлэдэг гэсэн?

-Би ангийнхаа болон өөрийн үеийн хүүхдүүдийг уриалдаг. Манай найзууд ч надтай хамтарч цэвэрлэдэг болсон. Хог цэвэрлээд явж байхад настай хүмүүс магтан, их урам өгдөг. Долоо хоног байхгүй байхад тэр хавиар маш их хог гарсан байсан.

-Ойр хавийн хүмүүс нь хэр дэмжиж байна?

-Хүмүүсийг амралтын өдрөөр хогоо цэвэрлэж байгаасай хэмээн уриалмаар байна. “Сэлбэ” голын ойролцоох хогыг цэвэрлэхгүй юмаа гэхэд хашаан доторх хогоо цэвэрлээсэй гэж хүсэж байна. Учир нь хашаан дотор байгаа хог нь хийсээд “Сэлбэ” гол руу ирдэг. Хогоо цэвэрлээд байвал гэр хороололд ч гэсэн цэвэрхэн амьдарч болно шүү дээ

-Том болоод ямар хүн болох вэ?

-Би байгаль орчноо хамгаалах цагдаа хүн болно гэж боддог. Цаашдаа ч “Сэлбэ”-ийн ойролцоох хогыг цэвэрлэсээр байх болно.

С.Оюун “Сүүлийн 20 жил манай улс их хог хаягдалтай болсон. Замын дагуу явахаар хоёр талаар нь их хог байдаг. Энэ хүүгийн жишээг хараад хүмүүс ядаж л хог хаяхгүй байх нь чухал байна. Та нарын хаясан хогийг С.Буянхишиг хүү олон жил цэвэрлээд явж байна. Иргэд эхний ээлжинд хог хаяхгүй байх нь чухал байна. Хүүхдүүд өөрсдөө байгалаа хайрладаг болчихвол эцэг эхчүүд нь ч гэсэн цаашид хайрладаг болно. Хүүхдүүд нь цэвэрлээд байхад эцэг эхчүүд, том хүмүүс хог хаяхгүй байх гэж найдаж байна” гэлээ.

Хүүгийн аав Н.Зоригтбаатар “Сэлбэ голд ирээд найман жил болж байна. Би хүүдээ ахмадуудаа хүндэлж, байгаль орчноо хамгаалан, хайрлах хэрэгтэй хэмээн захидаг. Байгаль орчноо цэвэрлэн лус савдагаа баярлуулж явбал заяа буян нь ирж, эрүүл сайхан амьдарна ” гэж ярьлаа.

М.Болорцэцэг

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.131.234.242 yaasn ch mundag yumbedee tomchuudaas ch iluu beeshd
202.131.234.242 yaasn ch mundag yumbedee tomchuudaas ch iluu beeshd
202.131.234.242 yaasn ch mundag yumbedee tomchuudaas ch iluu beeshd
103.229.120.179 Eco hero
202.21.113.138 Мундаг юм бэ? Ийм хүүхдүүд Монголд минь олон байдаг ч болоосой
202.21.113.138 Мундаг юм бэ? Ийм хүүхдүүд Монголд минь олон байдаг ч болоосой
202.21.113.138 Мундаг юм бэ? Ийм хүүхдүүд Монголд минь олон байдаг ч болоосой
124.158.75.21 ter beleg n arai2
124.158.75.21 beleg n bagadaad bval nemeed ugch bolno shuudee. ene bol neelttei niigem. bas ene huug bodoj bgaa yum bol hogoo bitgii hayaarai
  • 2014 оны 10 сарын 11
103.229.122.17 өгсөн бэлэгийг нь бодохоор гомдомоор санагдахын
103.229.122.17 sain huu bn
  • 2014 оны 10 сарын 13
103.229.122.17 Й
  • 2014 оны 10 сарын 11
103.229.122.17 beleg n bagadaad bval nemeed ugch bolno shuudee. ene bol neelttei niigem. bas ene huug bodoj bgaa yum bol hogoo bitgii hayaarai
  • 2014 оны 10 сарын 11
112.72.13.65 mash mundag ymaa
103.229.122.47 mundag hvv bna bayarlalaa chamd
202.179.20.180 ИЙМ АРИУХАН ХӨӨРХӨН ХҮҮХДҮҮДЭЭ ДЭМЖИЖ УРАМШУУЛЖ БАЙХ САН ДАА
202.179.20.248 дэмжих хэрэгтэй хөөрхөн хүүг
202.179.20.248 дэмжих хэрэгтэй хөөрхөн хүүг
150.129.141.186 Vneher mundag baharhmar hvv bn tomchudas iim uhan garahgvi bhad ene hvvges l iim mundag uhan garch bn shvde hvmvse ene hvvges vlger duurialal awtsgay
202.131.234.242 HOORHON Hyy,
202.131.234.242 HOORHON Hyy,
202.131.234.242 uneheer mundag huu
202.131.234.242 хүний удам гэж сайхан юм.аав ээжийн үлгэр дуурайлал хүүхдийн хүмүүжилд нөлөөлдөг.ийм мундаг эцэг эх,сэтгэл сайтай хүүгээс олон хүн үлгэр дуурайлал аваасай гэж хүсэж байна.
  • 2014 оны 10 сарын 11
202.131.234.242 Mundag yumaa demjii holbogdoh utas bnauu
  • 2014 оны 10 сарын 11
202.131.234.242 Tomchuud n ene huuges ulger duurialal awah heregtei
  • 2014 оны 10 сарын 11
202.131.234.242 Uneheer iim huuhed olon boloosoi
  • 2014 оны 10 сарын 11
202.131.234.242 yostoi mundag huu bn.hun bolgon dor burnee uhamsarlan baigal eh delhiigee hairlaasai gj
  • 2014 оны 10 сарын 10
202.131.234.242 saihan mundag setgeltei hvv bna
  • 2014 оны 10 сарын 10