Ус түгээх цэгийн үйлчилгээний стандартыг шинэчилжээ

2014 оны 10 сарын 06

Хот, суурин газарт ундны ус түгээх цэгийн үйлчилгээний ерөнхий шаардлага MNS 5775:2007 стандартыг шинэчлэн боловсруулсныг Стандартчиллын үндэсний зөвлөлийн өнгөрсөн долоо хоногт болсон хурлаар хэлэлцэн, дэмжсэн байна. Иргэдэд хүргэх үйлчилгээний чанарыг сайжруулахад чиглэсэн уг стандартад ус түгээх хоолойг айл бүрийн саванд дүрэхгүй байх, усны чанарын үзүүлэлтийг иргэдэд мэдээлж, хэр чанартай ус хэрэглэж байгааг нь харуулах заалт шинээр оруулсан аж. Стандартыг Барилгын хөгжлийн төвийн хэлтсийн дарга, Монгол Улсын зөвлөх инженер Ө.Цэдэндамба шинэчлэн боловсруулжээ.