Нийтлэл
2016 оны 05 сарын 03
Төмөр зам, баяжуулах үйлдвэрээ барьчихвал дэлхийд эхний 10-т эрэмбэлэгддэг Тавантолгойн коксжих нүүрсний ордын өрсөлдөөнд ялах магадлал хэд дахин нэмэгдэнэ. Үүний тулд 4-5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татаж, бүтээн байгуулалт хийх учиртай. Гэвч 2009 оноос хойш үргэлжилж буй хөрөнгө оруулалтын хэлэлцээнүүд удаа дараа гацав. Тавантолгойн хөрөн...
2016 оны 05 сарын 02
Монголын малын тоо өсөж, энэ жил бараг 8400 тонн ноолуур авах төлөвтэй гэж буй. Гэвч үүнээс багахан хэсгийг нь л дотоодын үйлдвэрлэгчид худалдан авах чадалтай аж. Жил бүрийн гуравдугаар сарын 20-доор ноолуур бэлтгэж эхэлдэг. Үүний дагуу зарим аймагт энэ ажил өрнөж байна. Гагцхүү Монгол Улс ноолуурынхаа дийлэнхийг алдаад дуусаж буй гэж салбарын мэрг...
2016 оны 04 сарын 27
 -Станцын барилгын үндсэн ажлыг эхлүүлэх боломжтой- 10 жилийн өмнө сэргээгдэх эрчим хүчний станц 9.5 центээр эрчим хүч нийлүүлнэ гэхэд салбарынхан нь дургүйцэж байжээ. Тэгэхдээ “Байгальд ээлтэй, шинэ технологитой, сэргээгдэх эх үүсвэр байж болно. Гэхдээ оросуудаас 2-3 центээр авчихна” гэсэн өгүүлбэр хавчуулахаа мартаагүй. Өдгөө ма...
2016 оны 04 сарын 27
Монголын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг эдүгээ сонгомол утгаар нь харвал хөлд орон ядаж буй хүүхдийг санагдуулж байна. Учир нь барилгын компаниуд нь үл хөдлөх хөрөнгийн бизнес хийж ирсэн нь энэ салбарт холион бантан хутгаж, үр дүнд нь үл хөдлөх хөрөнгө буюу газар, түүний дээрх барилга, байшингуудын чанар, үнэ цэнийг бодитой тогтоох аргагүй болгожэ...
2016 оны 04 сарын 20
Эдийн засаг тогтвортой байна гэдэг нь хүн бүрийн хэрэгцээг тэдний амьдарч буй газар нь элбэг олддог материал ашиглан хангах чадварыг хэлнэ гэж профессор Гюнтер Паули хэлж байна. Тийм чадвар бүхий бизнесийн загварыг цоо шинэ шийдлээр боловсруулан, үйлдвэрлэлд нэвтрүүлэх замаар сайн чанартай бүтээгдэхүүнийг хамгийн бага үнээр зах зээлд нийлүүлж чадва...
2016 оны 04 сарын 18
Сангийн яамныхан өөрийн цахим хуудас дахь Засгийн газрын өрийн мэдээллийг өнгөрсөн оны гуравдугаар сард хамгийн сүүлд шинэчилжээ. Гэтэл манай Засгийн газар үүнээс хойш хэд хэдэн удаа бонд гарган, зээл авч, “өрийн сан”-гаа арвижуулаад байгаа. Мөн өрийн баталгаа ч гаргасан. Монголбанкны мэдээгээр Засгийн газрын гадаад өр 3.6 тэрбум ам.д...
2016 оны 04 сарын 14
Манай өмнөд хөршийн нүүрсний зах зээл ойрын ирээдүйд улам бүр хумигдах нь. Нүүрсний зах зээлийн хамгийн гол тоглогч БНХАУ-д өнгөрсөн сард “Дэлхийн коксжих нүүрсний нөөц ба зах зээл” сэдэвт олон улсын чуулган болсон. Энэ үеэр Хятад улс нүүрсний импортоо цаашид эрчимтэй бууруулна гэж мэдэгджээ. БНХАУ энэ онд баталсан 13 дахь таван жилийн ...
2016 оны 04 сарын 12
Монгол Улсын эдийн засаг энэ онд 0.7 хувиар өснө гэж таамагласнаа Дэлхийн банк өнгөрсөн оны арваннэгдүгээр сард мэдээлсэн. Энэ таамаглал хэвээр гэдгийг Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн тайланг өчигдөр танилцуулах үеэр Монгол дахь Дэлхийн банкны ахлах эдийн засагч Тай Хьюн Ли тодотголоо. Тус банкнаас жилд хоёр удаа гаргадаг уг тайла...
2016 оны 04 сарын 11
Монголд мөнгөний хомсдол нүүрлэжээ. Жижиглэн худалдаа эрхлэгчдийн борлуулалт буурсан нь, компани хооронд бартерын наймаа цэцэглэж буй нь мөнгөний хомсдол нүүрлэсний хамгийн энгийн жишээ юм. Аж ахуйн нэгжүүд мөнгөний урсгалгүй учраас эд материалыг бараа бүтээгдэхүүн, эсвэл ажил үйлчилгээгээр солилцож байна. Мөнгө юунд ч хөрвөх чадвартай эдийн засг...
2016 оны 04 сарын 08
Батаа, Цэнгүүн, Элбэгээ гурав их сургуулийн нэг ангийн найзууд. Тэд сургуулиа хоёр жилийн өмнө төгссөн. Гурван найз төгсөлтийн баярынхаа үеэр нэгэндээ амлаж байсан ажил, тогтмол орлоготой болно гэсэн үгэндээ хүрчээ. Одоо тэдний өмнө өрх тусгаарлаж, өөрийн гэсэн байр сууцтай болох дараагийн даваа бий. Батаа их сургуулийн хоёрдугаар курсэд байхаасаа ...