С.КОНЮШОК: БУСДАД ҮЛГЭР ДУУРАЙЛ БОЛДОГ УЧРААС ТАМИРЧИД ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГИЙГ СОНГОХ ЁСТОЙ

2013 оны 03 сарын 07

Украины нэртэй тамирчин, хүчний экстрим спортын дэлхийн авар га, Украины Хүчтэнүүдийн мэр гэж лийн лигийн ерөнхийлөгч, стронг мэний төрөлд улсдаа 14 удаа дээд амжилт тогтоож, Гиннесийн номонд бичигдсэн Сергей Александрович Конюшокыг саяхан Монголд ирээд байхад нь уулзаж ярилцлаа. Тэрбээр “Herbalife” компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд энэ ажлынхаа шугамаар манай оронд цөөн хоноод буцсан юм.

-Сергей Александрович, та Монголд өмнө нь ирж байсан уу. Манай орны талаарх сэтгэгдлээ хуваалцаач?

-Танай сайхан оронд анх удаагаа хөл тавьж байна. Монголчуудыг түүхийнх нь талаас муугүй мэднэ. Бусад зүйлсийн хувьд Википедиа дээрх мэдээллээс цаашгүй ээ.

-Монголын хүчтэнүүдийн тухай сонсож байсан уу?

-Танай нийслэлийг Улаанбаатар гэж нэрлэдгийг сонсоод “Аргагүй баатруудын өлгий нутаг юм даа” гэж бодсон. Учир нь хүч тамирын спортын тамирчдыг баатрууд хэмээн нэрлэдэг. Гэхдээ стронгмэний энэ төрөлд Монголоос бэлтгэгдсэн тамир чин одоогоор алга байна. Ер нь Азийн орнуудад энэ төрлийн спорт эрчимтэй нэвтэрч байна. Удахгүй Азиас, тэр дундаа Монголоос хүчтэй өрсөлдөгчид гарч ирнэ гэж найдаж байна.

-Таныг хүч тамирын спортоор хичээллэхэд хэн нөлөөлсөн бэ?

-Би хүүхэд байхаасаа спортод дуртай байлаа. Цэцэрлэгийн багшийнхаа нөлөөгөөр тамирчин болсон гэх үү дээ. Багш маань хичээлээ нэлээд шинэлэг арга хэлбэрээр заана, залуу ч багш байлаа. Гадаа гарахдаа “Хэн түрүүлж цэцэрлэгийн хашааг тойрч ирэх вэ”, “Хэн савлуураас удаан зүүгдэх вэ” гэх зэргээр хүүхдүүдийг дан даа уралдуулдаг байлаа. Энэ бүхэн намайг спортод дур сонирхолтой болгож, улмаар каратэ, усанд сэлэлт, пауэрлифтинг, хүчний экстрим төрөл зэрэг олон спортоор хичээллэхэд нөлөөлсөн гэж боддог. Гэхдээ хүчний спортоор хичээллэхэд хамгийн их нөлөөлсөн хүн бол Арнольд Шварценеггер. Бусад хүүхдийн адил түүн шиг болохыг мөрөөдөж, 13 настайгаасаа анх пауэрлифтингээр хичээллэж, туйвантай ноцолдох болсон. Улмаар 2003 оноос хүчний спортын төрлүүд дундаа хамгийн шилдэг нь болох стронгмэнд хүч сорих болсон.

-Бэлтгэлээ хэрхэн базаадаг вэ?

-Долоо хоногийн таван өдөрт нь бэлтгэл хийдэг. Өдрийн бэлтгэлийн үргэлжлэх хугацаа 2 цаг 30 минут. Заримдаа ажлын шугамаар гадагшаа явах үе тохиолдоно. Ийм үед ч бэлтгэлээ цалгардуулдаггүй, зочид буудалдаа хөнгөвтөр дасгал хийдэг.

-Тамирчид хоол хүнсэндээ их анхаарал тавьдаг, янз бүрийн уураг хэрэглэдэг шүү дээ. Таны хувьд ямар бүтээгдэхүүн хэрэглэдэг вэ?

-Би 2009 оноос “Herbalife” компанийн бүтээгдэхүүнийг хэрэг лэж байгаа. Илүүдэл жингээс зайлс хийхийн тулд өдөрт 200-300 грамм уурагны коктейль уудаг. Энэ бүтээг дэхүүн олон жилийн түүхтэй, баталгаатай, допингийн жагсаалтад ордоггүй бо ди сууд агуулсан байдаг. Чанар, үнийн хувьд ч боломжийн санагддаг. “Барселона”, “Спартак Москва”-гийн хөлбөмбөгчид энэ бүтээгдэхүүнийг хэрэглэдэг. Спортоор хичээллэж, үр дүнд хүрэхийг тэмүүлж байгаа хүнд хооллолт хамгийн чухал. Би тахианы цээж мах, чанасан өндөг голдуу иддэг. Амттан бараг иддэггүй, харин хатаасан жимс, тарганд дуртай. Өдөрт 2-3 цагийн зайтай 6-7 удаа хооллодог. Мэдээж Үндсэн хоолоо өглөө, өдөр, орой иднэ. Дунд нь уургийн коктейль уудаг.

-Энэ бүтээгдэхүүнд сэргээш агуулагдаагүй гэдгийг Та яаж баталж байна вэ?

-Энэ бол мэдээж аливаа тамирчин бүрт чухал асуулт. “Herbalife”-ын бү- тээгдэхүүнд сэргээш агуулагдаагүй бо лох нь Олон улсын допингийн эсрэг хороогоор бүрэн батлагдсан. Орц найрлагад нь сэргээш огт байхгүй гэсэн үг.

-Таныг спортоос гадна шоу бизнест багагүй амжилт олсон гэж сонссон. Энэ талаараа ярихгүй юү?

-Би спортын чиглэлийн шоу нэвтр үүлгийг 2006 оноос хөтөлж байна. Украинчууд идэвх тэй хөдөлгөөн, зөв хооллолтыг хослуулсан эрүүл амьд ралын хэв маягтай. Миний нэвт рүүлэг ч үүнд чиглэсэн л дээ. Нэвт рүүл гүүдээрээ би улсдаа нэ лээд алдаршсан, энд тэндхийн телевиз үүдээс надад байнга санал ирдэг. Сүүлийн дөрвөн жилийн турш “Herbalife”компанитай хамтран эрүүл амьдралын хэв маяг гэсэн сэдэвтэй нэвтрүүлэг хийж байна.

-Монголчууд “Herbalife”-ын бүтээгдэхүүнийг сайн мэддэг, хэрэглэдэг болсон. Гэхдээ манай тамирчид төдийлэн сайн мэддэггүй байх?

-“Herbalife” компанийн олон улс дахь борлуулалтын хэм жээнээс харахад Монгол нэлээд дээгүүр байр эзэлж байгаа. Тэгэхээр ойрын хугацаанд энэ бүтээгдэхүүн тамирчдын анхааралд өртөж сонирхлыг нь татах байх аа гэж бодож байна. Яагаад гэвэл “Herbalife” компани эрүүл хооллолт, идэвхтэй амьдралыг хослуулах гэ сэн гол зарчимтай. Өнөө үеийн спортынхны чиг хандлагаас харахад та мир чин хүн бүр хүнсний нэмэлт тэжээл хэрэглэдэг болсон. Тэр дотроос манай бүтээгдэхүүн хамгийн шил дэг нь. Нөгөө талаасаа тамирчин хүн бусдад ямагт үлгэр дуурайл болох ёстой.

-Танай гэр бүлийнхэн энэ бүтээгдэхүүнийг хэрэглэдэг үү?

-Одоогоор би гэр бүл зохиогоог үй байна. Миний ээж, аав хоёр хэрэглэдэг. Тэтгэвэртээ гарсан өндөр настай хүмүүс байдаг.

-Украин спортын уламжлалтай улс. Хүчний спорт хэр хөгжсөн бэ?

-Украиныг дэлхий дахин Чернобылийн аймшигт осол, мөн тамирчдаар нь мэддэг. Андрей Шевченко, ах дүү Кличко нарын нэрийг сонсоогүй хүн ховор байх. Тив, дэлхийн томоо хон тэмцээнүүдээс Украины тамир чид медаль авч байгаа. Гэхдээ амжилт үзүүлсэн тамирчин бүр алдартай, нэр хүндтэй байдаггүй. Зарим тамирчин зодог тайлсныхаа дараа олон нийтэд хандсан ажил хийдэг. Кличко жишээ нь парламентын гишүүн болсон. Хүчний спорт Зөвл өлтийн үеэс л өндөр хөгжсөн. Олимпийн ангилалд ороогүй ч Украиндаа нэлээд түгээмэл спорт. Өдгөө Украинд со нир хогчдынхоо тоогоор хөлбөмбөг, боксын дараа стронгмэн ордог.

-Таны шүтэн биширч, хүндэлдэг тамирчин хэн бэ?

-Мэдээж Арнольд Швар ценнеггерийг нэр лэнэ. А.Шевченко байна. Мөн Зөвлөлт-Оросын нэрт хүндийг өргөгч, зохиолч, улс төрч Юрий Власов, Украины нэрийг дэлхийд гаргаж буй ах дүү боксчин Виталий, Владимир Кличко нарыг хүндэлдэг. Тэд бол спортын амжилтаасаа гадна олон нийтэд үзүүлж буй нөлөө, биеэ авч яваа байдлаараа үлгэр жишээ болсон хүмүүс. Мөн Усайн Болт, Майкл Фелпс зэрэг алдарт тамирчдыг биширдэг.

-Та Киевийн “Динамо”-г дэмждэг үү, эсвэл Донецкийн “Шахтер”-ыг балиашигладаг уу?

-Үнэнийг хэлэхэд би хөлбөмбөг нэг их сонирхдоггүй. Уг нь Киевт төрж, өссөн гэдэг утгаараа “Динамо”-г дэмжих ёстой байх. Гэвч тус багийн цөөнгүй хөлбөмбөгчид нэрд гарсан байдлаа буруугаар ашиглаж, спортын нэр хүндийг унагаасан зүйл их хийдэг л дээ. Магадгүй энэ тал дээр “Шахтер”-ынхан Киевийн “Динамо”-гоос арай дээр байх.

-Нэрт жүжигчин, боди билдингч Шварценнеггер “Ар нольд классик” нэртэй хүчтэнүүдийн шоу зохион байгуулдаг. Энэхүү “Хүч тамирын олимп”-д оролцох бодол танд байгаа юу?

-Би 2011 онд энэ тэмцээнд оролцсон. Бэлтгэлээ сайн базаасан ч тодорхой шалт гааны улмаас яг тэмцээн дээр өөрийгөө бүрэн гүйцэд дайчилж чадаагүй. Уг арга хэмжээний үеэр нэг дор 40 гаруй төрлийн тэмцээн зохиогддог, тайлбарыг нь хүн болгон ойлгож чаддаггүй гээд бэрхшээлтэй зүйл олон байдаг. Гэхдээ “Арнольд классик” ойрын хугацаанд олимпийн наадам шиг нэр хүндтэй тэмцээн болж чадна гэдэгт эргэлзэхгүй байна. 2012 онд гэхэд Испани улсад Америкт болсон тэмцээний нэг хувилбарыг зохион байгуулсан. Мөн Азид ийм тэмцээн явуулахаар зорилт тавьж байгаа гэж дуулсан.

Г.ГЭРЭЛ