БАЛДОРЖ СЭТГҮҮЛ ЗҮЙ

2010 оны 12 сарын 15

Балдорж эрхлэгч Монголын сэтгүүл зүйд олон шинэ зүйлийн анхдагч байсан. Шавь төвтэй сургалт гэж одоо бид ярьдаг. Энэ үг сураггүй байхад буюу 1994 онд “Ардын эрх”- ийн дэргэд Сэтгүүл зүйн шавь сургалтыг тэрбээр байгуулж байлаа. Зорилго нь энгийн. Өөрийнхөө боловсон хүчнийг өөр дээрээ, өөрсдөө бэлтгэнэ гэсэн Эрхлэгчийн эрмэлзэл байв. Дөрвөн жил сургадаг мэргэжлийг гурван сард олгоно гэдэгт эргэлзэх хүн байсан. Гэвч ямаршуу чанартай сургалт болсон нь хожмын өдрүүдэд батлагдсан билээ. Сургалтын асуудлыг нэрт сэтгүүлч, доктор, профессор С.Жамбалдорж, сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга Ө.Энхтүвшин нар гардан эрхэлж байлаа. Сайн сэтгүүлчид тэндээс төрж, өдгөө Монголын хэвлэл мэдээллийн ертөнцөд өөрийн гэсэн мөртэй яваа нь “Балдорж сэтгүүл зүйн” Монголын сэтгүүл зүйд үлдээсэн бас нэгэн гэрэлт мөр бөлгөө.

 ”ШАВЬ” СУРГАЛТ ӨНӨӨДӨР Ч ХЭРЭГТЭЙ БАЙНА

Ө.ЭНХТҮВШИН (УИХ-ын байнгын хорооны дарга, ”Шавь” сургалтын хичээлийн эрхлэгч асан):

-Бал эрхлэгчийн санаачилгаар гал тогоон дотроо хүмүүсээ бэлтгэх зорилгоор анх байгуулж байсан юм. Сониндоо зар өгөхөд олон хүн бүртгүүлэхээр ирж байснаас шалгалт аваад 20 гаруйг нь сонгосон. “Шавь” сургалтаас нэртэй олон сэтгүүлч төрөн гарсан.

“ММ” агентлагийн тоймч Ж.Алтангэрэл, Л.Гаваа, “Монголын мэдээ” сонины эрхлэгч С.Гантогоо, “81 дүгээр суваг” сонины эрхлэгч байсан Ж.Баяржаргал, “Өнөөдөр” сонины орлогч эрхлэгч Ш.Даваадорж, “Балдорж”-ийн нэрэмжит сэтгүүлзүйн шагналын эзэн, “Өнөөдөр” сонины тоймч Д.ОюунЭрдэнэ, сэтгүүлч А.Баасандорж, “Өдрийн сонин”-ы Улс төрийн Манайхаас өөр газар ийм үр дүнтэй сургалт байгаагүй.

-Одоо дөрвөн жилээр их, дээд сургуульд сэтгүүлч бэлтгэж буй. Гэхдээ “Шавь” сургалтыг төгсөгчид шиг чанартай “бүтээгдэхүүн” гарахаа больсон хэмээн ярих болсон байна билээ. Энэ талаар Та ямар бодолтой явдаг вэ. “Шавь” сургалтын давуу тал юу байсан юм бол?

-Дөрвөн жил суралцаад төгсөж байгаа сэтгүүлчдийг бүгдийг нь муу гэхгүй. “Шавь” сургалтын онцлог нь олон төрлийн хичээл заадаггүй. Зөвхөн сэтгүүлч болоход хэрэгтэй гэсэн хөтөлбөрөөр шахуу хичээллэдэг байсан. Эх бэлтгэх, сигнал уншихаас эхлээд сонин хэвлэх зэрэг үйл ажиллагаатай өдөр тутам танилцах, гайгүй гэсэн нэг сурвалжлагчид 1-2 хүүхдийг дагалдуулах зэргээр ажилласан нь үр дүнгээ өгсөн болов уу.

-Чанартай сэтгүүлчдийг бэлтгэхдээ “Шавь” сургалтын жишгээр сургадаг байвал ямар юм бол гэж зарим үед санагддаг.

-Мэргэжлийн сургуулийг нь төгссөн хэрнээ ажиллах уч раа олохгүй, сэтгүүлчийн шалгалтад тэнцээгүй унасан, өөр мэргэжилтэй ч авьяас, сонирхолтой залуусыг “Шавь” сургалтад хамруулахыг зорьсон. Тухайлбал, “ММ”-ийн Л.Гаваа Архи, пивоны үйлдвэрт ажиллаж байсан шиг санагдана.

Алтангэрэл дээд сургууль төгсөөгүй байсан байх. Тэгээд бодохоор “Шавь” сургалт шиг чанартай сургалт өнөөдөр хэрэгтэй юм шиг байгаа юм. Одоо ч гэсэн шавь нартайгаа холбоотой байдаг. Би Радио, телевизийн Хэрэг эрхлэх газрын даргаар очоод Радио, телевизийн дээд сургуулийг байгуулахдаа “Шавь” сургалтаас санаа авсан. Арав гаруй жил боллоо. Дажгүй л ажиллаж байна.

СЭТГҮҮЛ ЗҮЙН АМТЫГ МЭДРҮҮЛСЭН ХУВЬ ТОХИОЛ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (”Өнөөдөр” сонины тоймч, “Балдорж” шагналт сэтгүүлч): Арван жилийн сурагч байхдаа сэтгүүлч болно гэж огтхон ч боддоггүй байлаа. Гэтэл яагаад ч юм, хувь тохиолоор өнөөдөр сэтгүүлчийн мэргэжил эзэмшиж, сэтгүүл зүйн салбарт хүч үзэн, бас ч муугүй амжилттай яваа минь “Ардын эрх”-ийн Шавь сургалт, багш нартай минь яалт ч үгүй холбоотой.

Тэд надад байсан жаахан ч гэсэн авьяасыг минь нээж, илрүүлж, тордож чадсанаар сэтгүүл зүйн халуун гал тогоонд 10 гаруй жил чанагдаж, шарагдсаар, шантарч буцалгүй өнөөдрийг хүрсэн минь багш нарын маань хичээл зүтгэлийн ач. 16 жилийн өмнө “Ардын эрх” сонин Төрийн төв хэвлэл байлаа. Төрийн ордонд байрладаг, алдартай мундаг сэтгүүлчидтэй.

Тэр үед мэргэжлийн сэтгүүлч бэлтгэдэг ганц сургууль болох МУИС-ийг төгсөгчид хүртэл энэ сонины босгыг давж чаддаггүй байв. Ийм үед бусад их, дээд сургуулийн оюутан, төгсөгчдөөс сонгон шалгаруулж бэлтгэсэн нь салбар салбараар мэргэшсэн сэтгүүлчдийг бэлтгэх эхлэлийг тавьсан гэж би боддог.

“Шавь” сургалтын анхны элсэгчид багш, орчуулагч, монгол судлаач, хэл шинжээч, эмч гээд янз бүрийн мэргэжлээр сурч байсан оюутнууд байлаа. Сэтгүүл зүйн талаар “А” ч үгүй бидэнд мэдээ яаж бичихээс эхлээд өдөр тутмын сонинд ажиллах сэтгүүлчийн мэдэх учиртай, баримтлах ёстой бүх зүйлийг хэдхэн сарын хугацаанд заасан.

МҮОНТВ-ийн “ММ” агентлагийн тоймч Ж.Алтангэрэл бид хоёр “Ардын эрх” сонины хариуц лагатай нарийн бичгийн дар га, одоо УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ө.Энхтүвшин багшийн шавь. Хэний шавь болохыг биднээс санал асууж сонгуулсан санагддаг. Ө.Энхтүвшин багш тэр үед Эдийн засгийн мэдээллийн албыг давхар удирддаг байсан болохоор би эдийн засгийг илүүтэй сонирхож түүнийг сонгосноо санаж байна. Ямар хүн байдгийг нь ч сайн мэдэхгүй.

Гэтэл манай “Шавь” сургалтыг гардан хариуцна хэмээн бидэнтэй уулзаж байсан урт савхин дээлтэй, цэмцгэр, нямбай гэж жигтэйхэн, зөөлөн дуутай нэг ах байсан нь багш маань байлаа. Тэр үеийн сонины зөвлөлийнх өн гээд Бал эрхлэгчээс эхлээд албаны дарга 10 орчим сэтгүүлчдэд бид хоёр хоёроороо шавь орсон. Зарим нэг нь гурван ч шавьтай байсан санагдана. Онол практикийг хослуулдаг байсан болохоор бид мэдээ бичнэ. Зарим нэг багш мэдээг нь уншаад, цаасыг нь ураад өөдөөс нь шиддэг байсныг сонссон болохоор багшид мэдээгээ уншуулах үед зүрх амаар гартал тонгочдог байлаа.

Улаан эрээн болтол засуулсан мэдээгээ чимээгүйхэн аваад явахдаа л сая нэг санаа амарч, засвар болгоныг нь нэгбүрчлэн хийж, цэмбийтэл нь хуулаад бичээчид өгч шивүүлдэг байж билээ. Багш хийж өгсөн засвараа хааяа дахин хянана. Тэр үед засварыг нь дутуу, алдаатай хийсэн бол нүүр нь улайгаад л ирнэ, загнах нь дээ гэж бодтол дахин засаад өгнө. Тийм болохоор зассан алдааг нь дахин давтахгүйн тул хэд хэдэн удаа тулгадаг байж билээ. Тэр үед “Ардын эрх” сонинд үг, үсгийн алдаа гарахгүй. Энэ нь сэтгүүлч бүхэнд энэ мэт жижиг гэлтгүй зүйлийг сургаж, хэвшүүлж чаддагт байсан байх.

Ө.Энхтүвшин багшийн сэтгэлд хадаж өгсөн энэ зарчмыг би одоо ч баримталдаг. Баагий эрхлэгчээр уншуулж, хянуулсан засвараа би заавал өөрөө хийж, макетчиндаа өгдөг. Бал эрхлэгч “Сэтгүүлч, чоно хоёр хөлөөрөө хоолоо олж иддэг” гэж хэлдэг байв.

Хэн сайн явж, эрж хайна, тэр сэтгүүлч болно гэсэн үг. Энэ үгийг намайг “ Шавь сургалтын юугаа ч мэдэхгүй “ногоон” оюутан байхад акул сэтгүүлчдэд ч хэлдэг байсан. 16 жил өнгөрсөн ч энэ үг хэчнээн үнэн болохыг би одоо мэдэрсээр явна.

БАГШИД ШАВИЛЖ СЭТГҮҮЛЖ БОЛСОН НЭГЭН ҮЕИЙНХЭН

Э.ЭНЭРЭЛ (Өдрийн сонины Улс төрийн мэдээллийн албаны дарга):

Ямар ч нийгэмд, ямар ч салбарынхан үе үеэрээ байдаг. Түүний адилаар Монголын сэтгүүл зүйн салбарт “Шавь” сургалтынхан гэсэн нэгэн үеийнхэн өдгөө өнгөлж, хурдалж яваа мэт санагддаг. Харин бөөндөө давхилдах тэр морьдын хурд хүчийг тааруулах ажил 1994 онд эхэлсэн гэхээр багагүй хугацаа, хөдөлмөрийн шим байгаа биз. Ерээд оныг хүртэл сэтгүүлчид бэлтгэдэг ганц газар нь МУИС байж, тэр нь хоёр жилдээ нэг удаа элсэлт авдаг байсныг хүмүүс санаж байгаа.

Тиймээс авьяас чадвартай өөр мэргэжлийн хүмүүсийг сэтгүүлзүйд урвуулан боловсон хүчний эгнээгээ бэхжүүлье, өөрсдийн гараар халуун тогоондоо сургаж авъя гэсэн санаачилгаар “Шавь” сургалт маань эхэлсэн шиг байгаа юм. 1994 оны намар Гадаад хэлний дээд сургуулийн нэг давхрын жижигхэн өрөөнд “Шавь” сургалтад тэнцэх одоогийнхоор бол мэргэжлийн, тухайн үедээ зохион бичлэг бичих шалгалтад бүртгүүлсэн 70 гаруй хүн нь багтахгүйгээс хоёр өдөр таслан шалгалт авч байсан билээ.

Эхний өдрийн шалгалтад шав шув гэсэн хөдөлгөөнтэй, том хүрээтэй нүдний шил зүүсэн гоё хүн орж ирээд самбар дээр “Давс, чихэр” гэж бичээд “Энэ хүрээнд юу гэж бодогдож байгаагаа бич” гэж хэлээд гараад явсан нь Ц.Балдорж эрхлэгч байсан юм.

Дандаа их, дээд сургууль төгссөн хүмүүс, хамгийн залуудаа л их сургуулийн гурав, дөрөвдүгээр курсын залуусын дэргэд сурагчийн дүрэмт хувцастай би жинхэнэ сүрдэж байсан даа. Ээжтэй маань хамт Монголын радиод ажилладаг гэдгээр нь хань татаж зэрэгцэж суусан ганц танил болох Ж.Алтангэрэл (ММ агентлагийн сэтгүүлч) “Гадаад хэлний дээд сургууль. 108 тоот өрөө” гээд бичиж өглөө.

Одоо Аагий ахад тэрийг нь хэлэхэд жигтэйхэн ичдэг юм. Нөгөө талд суух эмч гэж өөрийгөө танилцуулсан ах (сэтгүүлч Г.Мөнхнасан) хурц үзүүрлэсэн балын харандаагаар шажигнуулж өгч байгаа харагдана. Ямартай ч амьдралын маань хамгийн том сүрдэлт, бас түү- нийгээ дарж чадсан гайхалтай агшин байсан тэр шалгалтаас би сэтгэл хангалуун гарч ирсэн билээ.

“Ардын эрх”-ийн сэтгүүлчдэд бага балчир гэлтгүйгээр миний давс, чихрийн тухай эргэцүүлэл маань ерөнхийдөө таалагдсан бололтой, дал гаруй хүнээс долоод бичигдсэн тэр амжилт маань одоо ч сэтгэл бүлээцүүлдэг юм. Гэхдээ үүний дараагийн шалгалт нь бүр аймаар байв. “Ардын эрх”- ийн зөвлөлийнхөн тэр чигээрээ суугаад эхний даваагаа давсан улсуудаас нэг нэгээр нь ярилцлага авч байлаа.

Ц.Балдорж эрхлэгч, Ө.Энхтүвшин багш, Б.Пүрэвдаш, Э.Сонинтогос, Д.Цэдэн-Иш, бас нэрт сэтгүүлч С.Жамбалдорж багш маань гээд дандаа л мундагчууд суусан байж билээ. Орсон хүн бүр янз бүрийн асуулт тавилаа гэсээр гарч ирнэ. Надаас Ц.Балдорж эрхлэгч “Чи “Ардын эрх” сонин уншдаг уу. Уншдаг бол аль мэдээллээс нь эхэлж уншдаг вэ” гэж асуухад нь “Би сониныг арын нүүрнээс нь эхэлж уншдаг. Эхлээд телевизийн мэдээг нь хараад оддын тухай, эсвэл “Мэдлэгт дусал нэмэр” гэсэн буланг нь уншаад урагш нь эргүүлдэг” гэхэд ихэд шоолж, тас тас хөхөрч байсансан.

Ер нь “Шавь” сургалтад багтаж үлдэх гэж оролдсон тэр үеийн шалгуур шиг хатуу чанд шалгуур дахиж таараагүй шиг. Бас тэр үеийн шинээр сонсож мэдэж байсан болгон бидэнд хамгийн гайхалтай агшнууд болж үлджээ. Тэр үед дээд боловсролтой хэсэг нь гурван сараар, харин надтай адил аравдугаар ангийн Уртнасан бид хоёр дээр нэмэгдэн хоёрдугаар курсын оюутан Ш.Даваадорж, С.Ангараг, Р.Гаваа (ММ-ийнх гэдгээр нь анддаггүй), Р.Байгальмаа (Нийслэл таймс), бас “Давс бол гашуун, харин чихэр нь чихэрлэг амттай” гэж бичээд хасагдсан ч сэтгүүлч болох чин хүсэлтэй гэж Бал эрхлэгчээс гуйсаар байгаад үлдсэн Сарантуяа эгч гээд цөөхөн хэдэн хүн зургаан сараар шавилахаар болсон билээ.

Гурван сар нүд ирмэх зуур өнгөрч, тал маань сэтгүүлчийн үнэмлэхтэй болоод явсан даа. Тэднээс цөөнгүй нь “Ардын эрх”-ийн өндөр босгыг давж сэтгүүлчээр ажиллах болов. Монгол хэлний багш, даалгавраа хийгүй хийдэг С.Гантогоо эгч, радиод ажилладаг бас ч гэж туршлагатай гэх Ж.Алтангэрэл ах, манай ангийн дарга, франц хэлтэй А.Баасандорж ах, Д.ОюунЭрдэнэ, Д.Отгонтуяа нарын хэдэн хүн “Ардын эрх”-ийн бүлд орсон тэр цагаасаа тасралтгүй сэтгүүл зүйн ертөнцдөө өөр, өөрийн өнгөө тодорхойлж явна.

Манай сургалтыг төгсөөд сэтгүүлчээрээ бус анхны үнд сэн мэргэжлээрээ ажиллаж үлд сэн Хүрэлбаатар, Энхнасан, Эрдэнэбилэг, Ганхуяг, Одонбаатар, Хүүхнээ, Болортуяа гээд олон нөхөд маань энэ мэргэжлийн сайхныг, бас хал хатууг нь “Шавь” сургалтаараа мэдэж чадсан билээ. “Шавь”-ийнхан маань сонин хийх байтугай, мэдээ ч бичиж үзээгүй байж зориглон А5-ийн форматтай “Шавь” сонингоо анх хийж байлаа. Тэнд нь шинэ шинэ мэдээнүүд бас хэн нэгнийх нь бичсэн шүлэг хүртэл байсан билээ.

Гэхдээ л “Ардын эрх” сонины зөвлөл тэр сониныг маань ихэд тоож, төв хэвлэл дээр мэдээлэгдээгүй хоёр гурван шинэ мэдээ байсныг онцолж, “Хоёр нарны хооронд” буландаа гаргаж байсан. Гурав, зургаан сарын сургалтын дараа хэн, хэдэн мэдээ бэлтгэж хэвлүүлсэн нь нөгөө хэдэн шавь байтугай багш нарыг ч нь шүүсэлсэн явдал болж билээ. Нэг албаны даргад хоёр, хоёр хүнийг хариуцуулан өгсөн нь өдөр тутмын сонины их ажлын хажуугаар багагүй дараа болж байсан байх.

Байгалиа бид хоёрыг амлаж авсан багш бол Дарханаас төрийн төв хэвлэлд уригдаж ирсэн С.Батбаатар гэх залуу байв. Гурван сарын сургалтынхан багш, шавьгүй банга хүртэхийг харсан С.Батбаатар багш маань нэлээд санаа зовсон бололтой хэдэн мэдээ гаргасныг маань хамт тоолж, өөрөө гараараа бичсэн зураач Ц.Энхжин, Ц.Мөнхжингийн тухай мэдээгээ хуулж бичээд нэрээрээ гарга гэж өгснийг би мартдаггүй юм.

Ингэж л багш, шавиуд жинхэнэ утгаараа нэг гал тогоонд сэтгүүл зүйн их галыг өрдөх бэлтгэлээ хийж байсан билээ. Багшид шавилж сэтгүүл зүйд суралцах тэр арга их шинэлэг, бас хамгийн тохиромжтой арга байсан санагддаг.

Тэр үед Бал эрхлэгч “Аравдугаар ангийн хоёр маань “Шавь” сургалтаа онц төгсөөд их, дээд сургуулийн сэтгүүлчийн ангид орж чадвал бид сониныхоо нэр дээр суралцах боломж олгоно” гэж байсан нь амьдралын нэгэн том хаалгыг нээж өгсөн хэрэг байлаа.

МЭРГЭШСЭН СЭТГҮҮЛЧДИЙГ ШАВЬ СУРГАЛТААР БЭЛТГЭХ ЭХЛЭЛИЙГ ТАВЬСАН

Б.ТЭМҮҮЛЭН (“Ардын эрх”  сонины Ерөнхий эрхлэгч):  Зургаан сарын турш өдөр  бүр онол зааж, бас олны танил  сайн сэтгүүлчдэд гарын шавь  болгон дагалдуулдаг энэ сургалт  хэлбэрийн хувьд эртний уламжлалт  арга. Энэ хэлбэрийн сургалтаар  сэтгүүлч бэлдэх санаа Ц.Балдорж  эрхлэгчийнх байсан болов уу.

 Тэр байнга шинийг эрэлхийлэгч,  эцэж цуцашгүй урагш тэмүүлэгч,  үнэхээр лидер байсан гэдгийг  сэтгүүл зүйн шавь нарынх нь  нэгийн хувьд сайн мэдэх юм.  Сэтгүүлчийн мэргэжил бусдаас  өвөрмөц. Эмч, багш, инженерт  бол эзэмшсэн мэргэжлийн чадвар  л чухал. Харин сэтгүүлч хүн  мэргэжлээс гадна бүх талын  өргөн мэдлэгтэй байх зайлшгүй  шаардлага гардаг. Барууны  сэтгүүл зүйг харахад сэтгүүлчийн  мэргэжилтэй гэхээс илүү тухайн  асуудлаар мэргэшсэн сэтгүүлч  илүү амжилт олдог. Манайх ч  энэ чиглэлд хөгжихийг зорьж  байгаа.

Харин “Шавь” сургуулийг  дүүргэсэн хуульч-сэтгүүлч, эмчсэтг  үүлч, физикч-сэтгүүлчид цаг  үеэсээ түрүүлээд энэ шалгуурыг  хангасан мэргэжилтнүүд болж  чадсан гэж хэлж болно.  ОХУ-д Багшийн дээд сургууль  төгссөн намайг сэтгүүлч  болох хүсэл “Ардын эрх”сонины

“Ардын эрх” сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга байсан Ө.Энхтүвшингийн шавь болж, үүрэг даалгавар аван мэдээ сурвалжлагад гүйж, залхтал нь хаалгыг нь сахин материалаа цоохорлуулж, загнуулж, бас магтуулж явсан маань өнөөдрийг бүтээх, өөрийгөө олох замын үүд хаалга байжээ.

 

 

 

 

ОНОЛ ДАДЛАГЫГ ХОСЛУУЛСНААРАА САЙН СЭТГҮҮЛЧИЙГ ТӨРҮҮЛСЭН

С.ГАНТОГОО (Монголын мэдээ сонины ерөнхий эрхлэгч): 1994 он. Нэг өдөр “Ардын эрх” сонинд дээд боловсролтой хүмүүсийг сэтгүүлчээр сургах шавь сургалтад бүртгэж байна” гэсэн зар байв. Хэзээ ч сэтгүүлч болно гэж бодоогүй явсан мөртлөө үзээд алдмаар санагдлаа. Би “Онол” гэдэг дээд сургуульд багшилдаг ч ажилдаа дургүй байсныг хэлэх үү, өөрийгөө гололгүй, эгчийнхээ зөвлөснөөр очиж бүртгүүлэн шалгаруулалтад орж тэнцсэнээр сэтгүүлч болох гараагаа эхэлж байлаа.

Онол, дадлага хоёрыг маш сайн хослуулдаг байсан нь сургалтын гол арга барил, онцлог байсан болов уу. Маш сонирхолтой хүмүүсээр лекц уншуулдаг байсан нь бидэнд сэтгүүлч болох урам, сонирхлыг ихээр төрүүлдэг байлаа. Миний хувьд Ө.Энхтүвшин, Б.Пүрэвдаш багшаар сэтгүүл зүйн А-г заалгаж, монгол хэл-уран зохиолын багш байсан болоод ч тэр үү маш хурдан сурч, ажилд орсондоо хязгааргүй баярлаж байсан юмдаг. Би УБИС-д байхдаа хоёр үг ч холбож үзээгүй төгссөн төдийгүй манай ангийнхан намайг сэтгүүлч болохоор шийдсэнийг сонсоод зарим нь шоолж байсан гэдэг.

Уг нь УБИС-ийн монгол хэл, уран зохиолын анги төгссөн хүмүүс шүлэг бичдэггүй хүн бараг байдаггүй, энэ сургуулийг төгссөн олон шүлэгч “Ардын эрх” сонинд ажиллаж байв. А.Баасандорж, Г.Мөнхнасан бид хэд “Шавь” сургалтаа төгсөхөөс өмнө сурвалжлагчаар цалинтай ажиллаж эхэлсэн. Энэ нь бусдад маань “Ардын эрх” сонинд сурвалжлагчаар ажиллаж чадах юм байна гэсэн итгэл найдвар төрүүлсэн байх аа.

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД