Э.Отгонбаяр “Tуурайн төвөргөөн”-өөрөө гран при хүртлээ

2015 оны 05 сарын 14

 

Молдавын нийслэл Кишиневт “The International вiennial of рainting сhisinau-2015” буюу “Олон улсын орчин үеийн уран зургийн үзэсгэлэн-2015” өчигдөр нээлтээ хийлээ. Ирэх зургадугаар сарын 7 хүртэл үргэлжлэх тус үзэсгэлэнд оролцуулах бүтээлүүдийг олон улсын шүүгч нарын баг өнгөрсөн хоёрдугаар сарын 20-ноос гуравдугаар сарын 20 хүртэл ирүүлсэн уран зургуудаас шалгаруулан, сонгосон юм байна. Ийнхүү шилэгдсэн бүтээлүүдээс шилдэг зургааг нь тодруулжээ. Тэдгээр шилдгүүдийг дахин шигшиж, ганц бүтээлийг шалгаруулан хамгийн том шагнал олгосон Монголын зураач Э.Отгонбаяр болсон таатай мэдээ байна. Олон улсын залуу зураачдыг дэмжиж, уран бүтээлийг нь сурталчлан, урамшуулах зорилгоор 2009 оноос эхлэн хоёр жил тутамд зохион байгуулдаг уг арга хэмжээнд түүниий “Туурайн төвөргөөн-52” зураг нь 32 орны зураачдын бүтээлийг ийнхүү ардаа орхижээ. “Олон улсын орчин үеийн уран зургийн үзэсгэлэн-2015” үзэсгэлэнд 145 зураачийн 160 гаруй бүтээлийг дэлгэсэн аж.

Э.Отгонбаярын “Туурайн төвөргөөн” цуврал бүтээл бөгөөд 1999 оноос эхэлжээ. Өдгөө ХБНГУ-д ажиллаж, амьдардаг тэрбээр монгол зургийн уламжлалт аргыг орчин цагийн урлах дэг, жаягтай хослуулдаг нэгэн. Энэ залуу 2010 онд Германд “Зураг” нэртэй галерей байгуулсан талаар бид өмнө нь мэдээлж байсан. Ингэснээрээ тэрбээр хоёр улсын соёлын харилцаанд том хувь нэмэр оруулсны дээр гадаадад амьдардаг монгол уран бүтээлчдээ дэмждэг юм билээ.

Äàøðàìä ºã¿¿ëýõýä, óðëàãèéí îëîí òºðëèéí íààäàì, ¿çýñãýëýí, àðãà õýìæýýí¿¿ä äóíäààñ ýíý óäààãèéíõ äàí îð÷èí ¿åèéí óðàí çóðãèéí òºðëèéã õàìàðснаараа îíöëîã þì áàéíà. Ýíýõ¿¿ ¿çýñãýëýíä òàâьсан øèëäýã 200 á¿òýýëýýð öîìîã õýâë¿¿ëñýí àæ. Ý.Îòãîíáàÿðòàé öàõèì øóóäàíãààð õîëáîãäîí ýíýõ¿¿ ìýäýýëëèéã àâëàà.